Онлайнаар төсөл удирдах програм
Online project management software
Online project management software
| Гүйцэтгэгч | Дашханд |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2013 |
1
33
Төслийг ихэнх тохиолдолд хэрэгжүүлэх баг бүрдүүлэн гүйцэтгэдэг. Ганц нэгээрээ бие даан хийх бичил төсөл байдаг боловч тэр нь цаад утгаараа нэг томоохон төслийг бүрдүүлэгч хэсэг нь болж байдаг. Явцуугаар тайлбарлавал багийн, хамтын ажил юм. Одоо үед төсөл, тендер гэх зэрэг ажлын хэрэгжилтийн арга технологи ихээр хөгжсөн. Цаг үе өнгөрөх тусам аргууд улам нарийсч сайжирсаар л, мэдээлэл технологийн зуун болсон энэ үед төслийг сүлжээ интернэт ашиглан удирдах, хэрэгжүүлэх боломжтой болсон. Төслийг хэрэгжүүлэхдээ нэг газраа цуглан хэлэлцэж өөр өөрийн гэсэн хийх ажлуудыг хуваан авч нэгдэн ажилладаг. Харин онлайнаар төсөл удирдана гэдэг нь томоохон ахиц ба одоогоор манай оронд ашиглагдах нь бага боловч өндөр хөгжил, өрсөлдөөнт зах зээлтэй орнуудад ихээр хэрэглэгддэг байна. Энэ нь интернэт ашиглах чадвар дутмаг болон интернэт үүсч хөгжөөд удаагүй байгаатай холбоотой юм.