Үсчин гоо сайхны газрын түүх хадгалагч вэб
Hairdressing crude cache web
Hairdressing crude cache web
| Гүйцэтгэгч | Ариунбуян |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2013 |
1
29
Бид хэзээ ямар үсний засалтаар өөрийгөө гоёсон тухай тодорхой мэдээллийг ой ухаандаа тэр бүр хадгалаад байж чаддаггүй. Үсчид гоо сайханчид ч үйлчлүүлэгчдийнхээ өмнөх засалт, үйлчилгээний үр дүн бүрийг байнга санах боломжгүй. Санаж чадсан байлаа ч хүссэн засалтаа яг урьдын адил сэргээнэ гэдэг тийм ч амар ажил биш билээ. Үүнээс гадна даяаршин хөгжиж буй шинэ зуунд хүмүүсийн гадаад үзэмжийг тодорхойлох чиг хандлага хэдэн жилээр бус хэдхэн сараар өөрчлөгдөж байгаа нь өөрт тохирсон шинэ засалтын эрэлтийг бий болгож буй. Гэвч өөрт тохирсон шинэ дүр төрхийг бий болгохыг хүссэн ч буруу өнгө, зохимжгүй үсний засалт сонгох зэрэг тодорхой хэмжээний эрсдлийг дагуулсаар байгаа. Хэдийгээр техник технологийн хөгжлийн ачаар тайрсан үсийг дахин залгаж чадах ч зардал нэмэгдэх сул талыг дагуулдаг. Тиймээс энэ мэтчилэн олон эрсдэлээс зайлсхийж өөрийн шинэхэн дүр төрхийг сэтгэл ханамжтайгаар бүтээх энгийн шийдлийг санал болгохыг хичээлээ.