| Гүйцэтгэгч | Сэлэнгэ |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2014 |
1
39
Энэхүү дипломын ажлаар “ Зураг сегментчлэх” сэдэвтэй судалгааны ажлыг сонгон авсан. Судалгааны ажлыг сонгосон шалтгаан нь шинэлэг сэдэв авахыг зорьсон бөгөөд бидэнд зурагнаас тодорхой объектийг олж илрүүлэх шаардлага гардаг. Объект илрүүлэх, танилт хийх хоёр нь үндсэндээ өөр өөр ухагдахууныг хэлнэ. Зурагнаас объект илрүүлсэний дараагийн алхам нь тухайн объектийг танилт хийх асуудал юм. Ямар нэгэн хэрэгтэй объект илрүүлэх үүднээс миний бие нэгэн асуудлыг авч үзлээ.Орчин үед дэлхий дахинд тэр дундаа манай монгол улсад уул уурхайн үйлдвэрлэл ихээр хөгжиж байна. Үйлдвэрлэлийн гол хүчин зүйл болох ашигт малтмалаа олж гарган авахын тулд хэд хэдэн үе шат дамжлагаар явдаг билээ. Тиймээс үүнийг арай хялбаржуулах үүднээс миний бие судалгааны ажлууд дээр тулгуурлан програмын аргаар чулууны хүдрийг олж илрүүлэн харуулах туршилтын програм хийж гүйцэтгэлээ. Үүнийг цааш нь ашигт малтмалын агууламжийн хувийг тооцоход ашиглаж болох юм.