| Гүйцэтгэгч | Уянга |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2014 |
1
41
Хүн мэдрэхүйн таван эрхтнийхээ тусламжтайгаар гадаад орчноос хэрэгтэй мэдээллээ хүлээн авч тархиндаа боловсруулалт хийдэг. Энэ дундаас хараазүйн систем нь хамгийн их мэдээллийг тархи луу илгээж чаддаг. Аливаа эд зүйлсийн өнгө, орон зай, хэлбэр дүрс зэрэг мэдээллээс гадна обьектыг танин мэдэх, илрүүлэхэд хараазүйн тархинд илгээсэн мэдээлэл чухал үүрэгтэй. Энэхүү нарийн бүтэцтэй хараазүйн системийг хэрхэн компьютерт буулгах вэ гэдэг асуудал маш олон шинжлэх ухааныг хамран тоон зураг боловсруулалт, компьютерын хараазүй гэсэн салбаруудад багтан хурдацтайгаар хөгжиж байна. Тэр дундаа виртуал реалити буюу хиймэл ертөнцөд бодит байдлыг хавсаргах нь анхаарал татсан, Монголд судлагдаагүй салбар юм.