Кинект төхөөрөмж ашиглан лекцийн слайд удирдах програм
lecture slide management software with Kinyekt
lecture slide management software with Kinyekt
| Гүйцэтгэгч | Сүрэн |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2012 |
1
29
1980 онд Калефорны Xerox PARC-н хүмүүс хүн машин хоёрын интерфэйсийг илүү сайн болгохын тулд WIMP (Windows, Icons, Menus, Pointer)-г хөгжүүлсэн. Үүнийг хамгийн анх 1984 онд Apple Macintosh компьютертоо хэрэглэсэн ба Microsoft жилийн дараа Windows үйлдлийн системдээ ашигласан. Гэвч технологийн хөгжил урагшилсаар хүмүүс шинэ төрлийн хүн машин хоорондын интерфэйсийг (HMI) хөгжүүлсэн ба энэ нь дохио (Gesture) юм.
Энэхүү бакалаврын ажлыг Gesture буюу дохио зангааг таньдаг олон төхөөрөмж болон олон алгоритмуудаас хэрэглэгчийн шаардлагад нийцсэн төхөөрөмж буюу кинект төхөөрөмж дээр Skeletal-based алгоритмыг ашиглан хийсэн.
Gesture recognition гэдэг нь математикийн алгоритмийг ашиглан хүний хөдөлгөөн (дохио зангаа)-г таних компьютерийн шинжлэх ухааны сэдэв юм. Үүнийг ашигласнаар дохио зангаа-р төхөөрөмж, компьютерийг удирдах боломжтой болно. Дохио нь биеийн хөдөлгөөн эсвэл төлвөөс үүсэж болох ба ихэвчлэн нүүр болон гарнаас үүсдэг. Камер болон Computer Vision алгоритмийг ашиглан дохионы хэлийг тайлбарласан маш олон аргууд байгаа ба Gesture Recognition нь хүмүүст ямар нэгэн механик төхөөрөмж ашиглахгүйгээр машинтай харицах боломжыг олгодог.