Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын тестийн систем
Information technology engineering exam system
Information technology engineering exam system
| Гүйцэтгэгч | Лхамролом |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2012 |
1
105
Мэдээллийн технологи хөгжихийн хирээр тус салбарт ажилладаг, тус салбарыг сонирхогчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ салбарын мэргэжилтэнүүд нь мэдлэг, мэргэжлийн ур чадвараа цаг ямагт дээшлүүлэн, өөрсдийн нэр төр, байр сууриа бэхжүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс тэдгээрийн ур чадвар, мэдлэгийн төвшинг тодорхойлох, дээшлүүлэх зорилгоор Азийн Мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөлөөс МТИШ-ийг авч эхэлсэн. Тус шалгалтыг манай улс 2007-н оноос эхлэн албан ёсоор нэвтрүүлсэн бөгөөд үүний үр дүнд өөрийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг үнэлэн, тэдгээрийг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрүүлэх, мэргэжилээрээ гадаад зах зээлд ажиллах боломжийг нээж өгсөн.
МТИШ-ийн анх нэвтрүүлсэнээс хойш жил ирэх тусам тус шалгалтанд оролцогчдын тоо нэмэгдсээр байна. Мэдээллийн технологийн үндэсний паркаас шалгалт бүрийн өмнө сургалт зөвлөгөө явуулдаг нь шалгалтанд оролцогчдод шалгалтын агуулгыг таниулах, сургах, шалгуулагчдад өөрийн хувийн бэлтгэлээ хангах, тодорхой сэдвүүдийг судлан өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгон шалгалтанд тэнцэгчдийн тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Хэдий тийм ч тус шалгалтыг өгөхийг хүссэн хүн бүхэнд тус сургалтанд суух цаг зав хангалтай байдаггүйгээс бэлтгэл дутуу орох тохиолдол нилээд байдаг. Тиймээс тус хүмүүст зориулсан тухайн шалгалтын агуулгыг хамарсан асуултууд бүхий тестийн систем шаардагдаж байна. Тус системийг боловсруулсанаар шалгалтанд бэлтгэгч нь шалгалтын жишиг тестүүдийг ажиллаж үзэх, өөрийгөө сорин мэдлэгээ ахиулах боломж олгох юм.
Тус дипломын төслийн хүрээнд МТИШ-ийн тестийн систем буюу тус шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан тестийн системийг сонгон авч хөгжүүлсэн.
Энэхүү тайлан нь нийт 4-н бүлэг, 2 хавсралтаас бүрдэх бөгөөд эхний бүлэгт сэдвийн ерөнхий судалгаа буюу МТИШ-ийн системийн тухай, түүний ач холбогдол, шалгалтын төвшин болон төрлүүд, тэдгээрийн асуултын бүтцийг судалсан судалгааг оруулсан. Хоёрдугаар бүлэгт системийг хөгжүүлэхэд ашигласан технологийн талаар хийсэн судалгааг товч оруулсан бол гуравдугаар бүлэгт системийн ерөнхий танилцуулга, үйл ажиллагаа, ач холбогдолын талаар өгүүлсэн. Харин дөрөвдүгээр бүлэгт системийн хөгжүүлэлтийн үйл явцын талаар гүйцэтгэсэн алхам тус бүрээр авч үзсэн. Тус бүлэгт шинжилгээний үе шатыг хэрхэн гүйцэтгэсэн тухай товч авч тайлбарласан бөгөөд тус үе шатанд боловсруулсан баримт, шинжилгээ зохиомжийн загварын дэлгэрэнгүйг хавсралтаар оруулж өгсөн.