Мэргэжлийн шилдэг оюутан шалгаруулах вэб програм
Professional students the best selection of web applications
Professional students the best selection of web applications
| Гүйцэтгэгч | Амаржаргал |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2012 |
1
36
Бидний амьдарч буй 21-р зуун бол мэдээллийн технологийн, тэр дундаа програм хангамжийн хөгжил маш хурдацтайгаар хөгжиж буй зуун билээ. 10-аад жилийн өмнө интернет гэгч зүйл Монголд дөнгөж орж ирэн танигдаж байсан бол өнөө үед компьютер ашигладаггүй, интернет ашигладаггүй хүн гэж бараг үгүй болжээ. Интернет ашигласны давуу талуудыг тоочиход барагдашгүй олон билээ. Хүмүүс банкны гүйлгээг хурдан шуурхай хийх, мэдээлэл хоорондоо түргэн шуурхай солилцох, сонин сэтгүүлээс бус интернетэд байгаа мэдээллийн хэрэгслүүдийг ашиглах нь маш их болж, онлайнаар хоорондоо тоглох, мэдлэг олж авах гээд интернетгүй зүйл гэж бараг үгүй. Монголд програм хангамжийн бүтээгдэхүүнүүд өдөр ирэх тусам улам ихээр хийгдэж байгаа билээ.
Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологийн Сургууль нь бусад сургуулиудтай харьцуулахад өөрийн дотоод үйл ажиллагаандаа мэдээллийн технологогийг түлхүү хэрэгжүүлж ажилладаг билээ. Энэхүү Бакалаврын судалгааны ажлын хүрээнд миний бие Мэдээллийн Технологийн Сургуулийн мэргэжлийн шилдэг оюутанг шалгаруулах “Мэргэжлийн шилдэг оюутан шалгаруулах вэб програм” сэдвийг сонгон авч гүйцэтгэлээ. Ингэхдээ танхимд олж авсан мэдлэгтээ тулгуурлан бодит хэрэглэгчдийн хүртээл болгох зорилготойгоор ажиллалаа. Бакалаврын судалгааны ажлын тайлангын агуулга нь судалгаа, шаардлага, шинжилгээ зохиомж хэрэгжүүлэлт гэсэн дөрвөн бүлгээс бүрдэнэ. Энэхүү тайлан нь нийт 4 бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт судалгаа буюу програмыг хөгжүүлэх арга, технологийн судалгаа, хоёрдугаар бүлэгт програмын шаардлагууд, гуравдугаар бүлэгт системийн шинжилгээ ба зохиомж, дөрөвдүгээр бүлэгт хэрэгжүүлэлтийн тухай тус тус багтаасан байна.