| Гүйцэтгэгч | Батболд |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2012 |
1
46
Сүүлийн үед хүмүүс интернетийг зөвхөн төрөл бүрийн мэдээлэл авах хэрэгсэл гэж үзэхээ
больж, түүнийг олон төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэхэд ашиглах болсоноор, ямар
төрлийн үйл ажиллагаанд ашиглахаас шалтгаалан өөр өөр төрлийн зориулалт бүхий вэб
програмыг олноор хөгжүүлэх болсон. Үүнийг дагаад интернет ашиглалт ихэссэн. Тиймээс
олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахад вэб програм ашиглах нь үр ашигтай
байдаг.
Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа нь санал асуулга, судалгаа авах байдаг бөгөөд
үүнийг онлайнаар гүйцэтгэсэнээр эдийн засаг болон цаг хугацааг хэмнэх үр ашигтай
байдаг. Олон нийтийн санал асуулга, судалгааг аль болох өргөн хүрээг хамруулах нь
түүний үр дүн үнэн бодит гарах боломжийг бүрдүүлдэг бөгөөд судалгааны үр дүнд
тулгуурласан үйл ажиллагаа, арга хэмжээ нь үр ашигтай, ач холбогдолтой байдаг.
Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй судалгааны вэб портал байдаггүй нь
олон нийтийг хамарсан судалгаа явуулахад хүндрэлтэй, хамрах хүрээ бага байдгаас
судалгааны үр дүн буруу гарах тохиолдол байдаг. Бусад улс оронд тус үйл ажиллагааг
шийдсэн веб програм олон байдаг боловч тэдгээрийг шууд авч ашиглах нь тийм ч
тохиромжтой байж чадахгүй. Тиймээс онлайнаар санал асуулга авах вэб портал
хөгжүүлэх шаардлагатай бөгөөд миний бие уг дипломын төслийн хүрээнд онлайн санал
асуулгын вэбийг хөгжүүлэхийг зорьсон.