| Гүйцэтгэгч | Пүрэвбаяр |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2012 |
1
54
Мэдээллийн технологийн хөгжил дэвшлийн хурдыг тааж хэлэхийн аргагүй хурдацтайгаар шинэ шинэ олон технологууд гарч ирж хэрэглэгчдийг байлдан дагуулж байна. Шинээр гарч ирж буй шинэ технологууд дундаас мэдээллийн технологийн хөгжлийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлж буй технологи нь зөөврийн ухаалаг төхөөрөмжүүд юм. Эдгээр төхөөрөмжүүд нь дотроо ямар үйлдлийн системтэй гэдгээрэй ялгарч хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэнээрээ өрсөлдөж тэр чинээгээрэй тэр үйлдлийн системтэй төхөөрөмж дэлхийн зах зээлд илүү байр суурь эзэлж байна. Монголд ухаалаг төхөөрөмж тэр дундаа андройд үйлдлийн системтэй төхөөрөмжтэй хэрэглэгчдийн тоо сүүлийн хоёр жилд огцом өсөж байгаа юм. Хэрэглэгчдийн тоо өсөх хирээр андройд үйлдлийн системтэй төхөөрөмж дээр Монгол хүмүүст зориулсан олон төрлийн програмууд, тоглоомууд хийгдэж байгаа билээ. Эдгээрээс багачуудад зориулж цагаан толгой цээжлүүлэх болон Монгол хүүхдийн сэтгэхүй, бүтээлч сэтгэлгээ, оюун ухааныг тэлэх зорилготой дүрс эвлүүлдэг, зураг зурдаг, ижил төстэй үсэг дүрсийг олох гэх мэт агуулгатай програмууд хийгдсэн байна.
“Хэл сурахад тоглоом ашиглах” сэдэвт дипломын ажлын төслөөр Монгол бага насны хүүхдүүдэд зориулж андройд үйлдлийн системтэй төхөөрөмж дээр сонирхол татахуйц энгийн ойлгомжтой, тоглоом ашиглаж хэлийг сонирхолтой хэлбэрээр сургах үндсэн зорилготой юм.