ҮЙЛЧИЛГЭЭ БУСНИУЛАХ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ АРГУУДЫН СУДАЛГАА
DoS attack methods STUDY
DoS attack methods STUDY
| Гүйцэтгэгч | Энхдэлгэр |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D524100 Мэдээллийн сүлжээ |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2013 |
1
30
Үйлчилгээ бусниулах халдлага (ҮБХ) нь систем эсвэл төхөөрөмж рүү зөвшөөрөлгүй, хандах шаардлагагүй хэрэглэгчид их хэмжээний хүсэлт явуулан, сүлжээг урсгалаар дүүргэхийг хэлдэг. Уг халдлагын зорилго нь ашгийн төлөө систем, төхөөрөмж рүү нэвтрэх, ямар нэгэн мэдээлэл хулгайлах явдал биш боловч зөвшөөрөлтэй, хандах шаардлагатай хэрэглэгч үйлчилгээ авж чадахгүй болдог.
Халдлагад өртөгчийг өөр өөр ачааллын урсгалаар дүүргэхдээ өөр өөр хэрэгсэл ашигладаг боловч үр дүн нь ижилхэн системийн үйлчилгээ эсвэл систем бүхэлдээ хэрэглэгчдэд хүртээмжгүй болдог. Учир нь систем маш олон тооны хүсэлтэнд хариу өгөхөөр ажиллан ачаалал нь ихэсдэг.
ҮБХ нь нэг ижил цагт олон системээс зэрэг багц илгээн үйлчилгээг бусниулах боломжтой бөгөөд ингэж олон хост ашигласаныг тархалттай үйлчилгээ бусниулах халдлага буюу Distributed Denial of Service (DDoS) гэж нэрлэдэг.Тархалттай үйлчилгээ бусниулах халдлага нь гурван хэсгээс бүрдэнэ:
- Мастер буюу удирдагч
- Зомби буюу хоёрдогч хохирогч (bot, botnets)
- Халдлагад өртөгч буюу үндсэн хохирогч