Андройд үйлдлийн систем дээрх тоглоом
games on the Android operating system
games on the Android operating system
| Гүйцэтгэгч | Мөнхдөл |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2012 |
1
69
Монгол улс нь эртний түүхтэй, аж ахуйн уламжлалт соёл ихтэй билээ. Монгол үндэсний соёл аж ахуй амьдралд тоглоом наадгай, ёс жаяг, дэг журам зэрэг олон ухагдахуунууд багтана. Харин одоо цагт хүн бүр монгол соёл хэв жаягаа дагах нь ховор болж барууны болон бусад орнуудын соёл хэв маягийг агуулсан эд зүйлсийг ашиглах болжээ. Харин энэхүү ажлыг хийхдээ тоглоомондоо аль болох монгол хэв маягаа тусгахыг зорьсон. Гар утасны хэрэглээний одоогийн чиг хандлага ухаалаг гар утас руу чиглэж, тэр дундаа андройд үйлдлийн системийг ихээр ашиглах болсон. Үүнтэй холбогдуулан андройд аппликейшнүүдийн эрэлт ихээр нэмэгдсэн, тиймээс андройд үйлдлийн систем дээр тоглоом хийвэл хэрэглээ олон, мөн тархац хурдан байна. Иймээс Монгол хэв маяг оруулсан тоглоом хийснээр Монгол орныхоо соёл, хэв маягийг сурталчилах ач холбогдолтой. Орчин үеийн хүүхдүүдэд монгол аж ахуй хэв маягийг таниулах зүйлс төдийлөн түгээмэл байдаагүй. Тиймээс хүүхэд багачуулд монгол соёлоо хэв маягийг таниулах, мөн хүүэд багачуулын хүмүүжилд эерэгээр нөлөөлөх боломжтой. Уг системийг хөгжүүлэх болсон бас 1 шалтгаан нь Андройд үйлдлийн систем, түүн дээрх хөгжүүлэлтийг хичээлээр үздэггүй учраас шинэ мэдлэг өөрт авахыг зорьсон.