Бичлэгийн чанар сайжруулах: Манан арилгах
to improve the recording quality: to eliminate the fog
to improve the recording quality: to eliminate the fog
| Гүйцэтгэгч | Энхмандах |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2012 |
1
62
Энэхүү дипломын ажлаар “Бичлэгийн чанар сайжруулах: Манан арилгах” сэдэвтэй судалгааны ажлыг сонгон авсан. Энэ судалгааны ажлыг сонгон авсан шалтгаан нь цаг агаарын үзэгдэл тэр дундаа манан, утаа униар, хөнгөн болон өтгөн манан зэрэг нь зургийн болон видео бичлэгийн харагдах байдлыг дордуулдаг. Манан орны хувьд манан их байдаггүй ч өвлийн цагт утаа ихэсдэг. Замын цагдаагийн газар камераар хянадаг болсон ба утаа ихтэй үед сайжруулалт шаардлагатай болдог. Энэхүү дипломын ажлыг хийснээр 2 давуу талтай. Үүнд: Гадаадын эрдэмтдийн гаргасан онолыг судалж өөрийн биеэр хэрэгжүүлсэнээр хэрэглээний програм хийх, цаашид судалгааны ажил хийх ул суурь болж өгнө. Цаг агаарын нөлөөнөөс болж үзэгдэх орчин муудах нь компьютер вишн-ний олон програмд гол асуудал болсоор ирсэн. Жишээ нь: Ихэнх автомат системүүд тэр дотроо ажиглалтын систем, ухаантай тээврийн хэрэгсэл, гадаах гудамжны биетийг таних гэх мэт програмуудын оролтын зураг нь тэр бүр цэвэр, тод байж чаддаггүй. Ажиглалтын системийн хувьд үзэгдэх орчин муу байдлаас болж хяналтыг сайн хийж чадахгүй байх, объектууд ялгагдаж харагдахгүй байх гэх мэт асуудал их гардаг. Иймд оролтын зургийн харагдацыг сайжруулах нь маш чухал юм. Манан болон утаа униартай зургийг сайжруулалт хийхэд жирийн нэг хувиргалт, арга ашиглаад хийх боломжгүй байдаг. Энэ судалгааны ажлаар зургийн манан арилгах арга онолуудыг судалж, тэдний нэгийг сонгож авч хэрэгжүүлэлт хийсэн болно. Сонгосон аргаа тодорхой хэмжээнд нэмэлт сайжруулалт хийж хугацааны болон чанарын хувьд харьцуулан туршлаа.