Програмчлалд логикийг хэрэглэх нь
Using the logic of programming
Using the logic of programming
| Гүйцэтгэгч | Номингэрэл |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2007 |
1
497
1. Ажлын зорилго, чиглэл Үйлдвэрлэлийн дадлагын зорилго нь онолоор олж авсан мэдлэгээ практик дээр хэрэгжүүлэн, бодитоор хийж үзэн түүнд шаардагдах чадвар, дадал эзэмшүүлэхэд оршино.
Дадлагын ажлаар програмчлагддаг логик төхөөрөмж болох CPLD ба контролеруудыг ашиглах дадлага хийх юм. Үүнд контролер ба CPLD ашиглан орчин үеийн холбооны хэрэгсэлүүдэд интерфасе хийх явдал юм. Гэхдээ энэ судалгаа нь том судалгаа тул энэ дадлагаараа MAX бүлийн EPM7128S чип мөн 89С51 контроллер ашиглан судалгаа хийх болно.
Орчин үед электроникийн дизайнерууд логик ба транзисторын түвшний дизайнаас холдож абстракт програмчлал уруу чиглэсэн дизайны арга зүйг хэрэглэх болсон.
Тухайлбал top-down буюу дээрээс доошоо чиглэсэн дизайны арга зүй юм. Энэхүү дизайны арга зүйд системийг дүрслэхдээ техник дүрслэлийн хэл (HDL), түүний синтез симуляцийн програмуудыг өргөн хэрэглэдэг болсон. Техник технологи хөгжихийн хирээр нэг чип дэх гейтийн тоо өсч зуун мянга, хэдэн сая гейт багтаасан байх нь түгээмэл болж байна. Энэ нь тусгай зориулалтын интеграл схемүүдийн бүтцийг илүү комплекс болгож цаашлаад бүхэл бүтэн нэг системийг нэг чипэнд багтаасан “system-on-chip” хэмээх үзэл баримтлал гарсан. Энэ ажлаар дээр өгүүлсэн дизайны арга зүйд тулгуурлан давтамж хэмжигчийг хийх юм.