| Гүйцэтгэгч | Отгонбаатар |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D524300 Мэдээллийн технологи |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2008 |
1
468
Аливаа Улс орны хөгжлийн гол тулгуур хүчин зүйл нь дэд бүтэц байдаг ба үүний нэг салбар нь мэдээллийн сүлжээ юм. Мэдээллийн сүлжээ гэдэг нь мэдээллийн технологийн хөгжил дэвшилд тулгуурлан хөгжих үндэстэй. Иймээс дэлхийн улс орнууд энэ чиглэлдээ маш их анхааран ажиллаж байгаа бөгөөд энэ хэмжээгээрээ ч Мэдээллийн технологи өдрөөс өдөрт маш хурдацтайгаар хөгжиж байгаа юм. Үүнтэй уялдан монголд энэ чиглэлээр ажиллах компаниуд олноор түрэн гарч ирж, хүний хэрэгцээг хангасан интернетийн үйлчилгээ үзүүлж байна. Дэлхийн нийтээр мэдээллийн ач холбогдол асар эрчимтэй хөгжиж мэдээллийн эрин зуунд шилжиж буйгаас мэдээллийн технологи нь улс орны хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйлүүдийн нэг болсон. Энэ мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед нийгмийн аль ч салбарт орчин үеийн мэдээллийн дэвшилтэт техник,технологи ашиглан мэдээлэл солилцох оновчтой хэлбэр,шинэ арга барилгыг нэвтрүүлэх нэвтрүүлэх асуудал онцгой байр суурь эзлэх болсон.Мэдээллийн технологийн өнөөгийн хөгжилл нь асар хурдан хугацаанд их мэдээллийг олж авах ,хадгалах,боловсруулах,түүнийг ямар ч алсын зайнд дамжуулах, солилцох боломжийг олгодог. Манай орны хувьд 1996 оны 1 сараас хойш Монгол улс интернеттэй холбогдсоноос хойш албан газар, хувь хүмүүс тодорхой хэмжээгээр өөрийн ажил үүргийн хүрээнд сүлжээний хэлбэрүүдийг ашиглаж ирсэн.Гэвч компьютер бол нэг талаас нь харахад агуу боловч түүнийг хүмүүс бид бүтээсэн гэдгийг санах хэрэгтэй. Харин компьютерийн шинжлэх ухаан бол түүний хөдөлгөгч хүч учраас энэ бол гайхамшиг, гайхамшиг болтлоо хөгжиж чадах, хөгжиж буй залуу шинжлэх ухааны нэгэн бие даасан салбар юм хэмээн хүндэтгэн, шимтэн суралцсаар бид XXI зуунтай хөл нийлүүлэн алахсаар ирлээ.