PLC удирдлагатай үйлдвэрийн автоматжуулалт
PLC controlled industrial automation
PLC controlled industrial automation
| Гүйцэтгэгч | Шинэбаяр |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480500 Компьютерийн удирдлагатай систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
77
Монгол улсын хөгжлийн бодлогын нэг чиглэл нь аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх явдал бөгөөд энэ чиглэлээр дотоодын инженер техникийн ажилтнуудын хүчээр автоматжуулсан үйлдвэрүүдийн удирдлагыг хийх бүрэн бололцоотой гэж үзэж байна. Үүнийгээ дагаад аж үйлдвэрүүдийн ерөнхий чиг хандлага нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн автомат системээр бүрэн тоноглогдоход оршиж байгаа юм. Ингэж тоноглогдсоноор тухайн үйлдвэрийн онцлог, гүйцэтгэх үүргээс хамаараад автомат системийн удирдлагыг өөр өөрөөр сонгодог. Тухайлбал: Маш олон төрлийн контроллероос гадна PLC буюу програмчлагддаг логик контроллер гэх мэт. Эдгээр контроллерууд нь гүйцэтгэх үүрэг, ажлын горим, модуль зэрэг нь өөр өөр учир тухайн үйлдвэрийнхээ онцлог, ажлын горимд тохируулж сонгож нь оновчтой байдаг.