FPGA хэрэглэн мэдээллийн утасгүй дамжуулалтын өгөгдлийг боловсруулах нь
wireless data acquisition system based on fpga technology
wireless data acquisition system based on fpga technology
| Гүйцэтгэгч | Түвшинжаргал |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480500 Компьютерийн удирдлагатай систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
27
Хүн төрөлхтөн өөрт тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх болон хүний үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор төрөл бүрийн системүүдийг зохион бүтээж ашиглаж байна. Систем гэдэг нь хамтран ажилладаг янз бүрийн үүрэгтэй бүтэц хэсгүүдийн нэгдэл юм. Аливаа систем төрөл бүрийн дэд систем, бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг бөгөөд системүүд орон сууцны блок, хороолол,хот суурин төрөл бүрийн зориулалтын объект, талбай бүр улс орныг хамарсан томоохон системүүд байх үед тэдгээрийн бүрдэл хэсгүүдийн хооронд мэдээлэл дамжуулах асуудал тулгардаг. Мэдээллийг төрөл бүрийн аргаар дамжуулдаг боловч утастай болон утасгүй гэсэн хоёр ерөнхий ангилалд эдгээр аргууд хуваагддаг. Утасгүй мэдээлэл дамжуулах арга нь хурд болон найдвартай байдлаараа утастай мэдээлэл дамжуулах аргаас сул талтай боловч, суурьлуулах болон өргөтгөхөд хялбар, зардал багатай мөн ямар нэг утас, кабельд баригдахгүй хөдөлгөөнт боломжийг олгодог зэрэг давуу талтай байдаг. Үүнээс гадна утасгүйгээр мэдээлэл дамжуулах туршилт болон төслийн ажлуудын ихэнх нь утасгүй модулийг микроконтроллёроор удирдан ажиллуулсан байдаг тиймээс энэ ажлаараа утасгүй мэдээлэл дамжуулалтын өгөгдлийг FPGA ашиглан боловсруулах, мөн утасгүй мэдээлэл дамжуулалтыг хэрхэн ашиглах, ямар системүүдэд ашиглаж болох, утасгүй мэдрүүрийн сүлжээ/WSN/, Internet of Things /IoT/ зэрэг ойлголтуудын тухай судлана.