| Гүйцэтгэгч | Бат-Эрдэнэ |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480500 Компьютерийн удирдлагатай систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
31
Техник технологи хурдтай хөгжиж буй өнөө үед хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн тоног төхөөрөмжүүдийг бүтээх нь ихсэж байна. Үйлдвэрлэл,
үйлчилгээний салбарт роботыг өргөн хэрэглэдэг болсон ба цаашид роботын ашиглалт,
зориулалт, хэрэглээ улам өсөх хандлагатай байна. Хамгийн анх робот гэх үгийг 1920 онд
нэгэн зохиолч номондоо ашиглаж байсан бол хамгийн анхны роботыг Дэлхийн 2-р
дайны үед ашиглаж байсан байх юм. Роботын хэрэглээ нь эхэн үедээ суурин хэлбэртэй
буюу суурьнаасаа ямар нэгэн шилжилт хийдэггүй зөвхөн тодорхойлогдсон хэдэн
хөдөлгөөн хийдэг байсан бол одоо роботуудыг хүний бүхий л хөдөлгөөнийг дуурайж
чаддаг болтол нь хөгжүүлээд байна.
Газар тариалан, үзвэр үйлчилгээ, үйлдвэр, геологи, уул уурхайн хайгуул, нисэх
болон цэрэг тагнуулын ажиллагаанд роботуудыг өргөн ашиглаж байна. Эдгээр үүргийг
гүйцэтгэхэд роботын хөдөлгөөн илүү ухаалаг, хурдан, найдартай, нарийвчлалтай байх
шаардлагатай. Үүнийг дагаад автоматжуулалтын салбарт хөдөлгөөнт роботын салбар
чухал байр сууринд хүрээд байна. Иймээс роботын хөдөлгөөний системийг судалж,
кинематик гаргалгаагаар алгоритм боловсруулж удирдах нь робот техникийн хувьд нэн
тэргүүний үйл явц болжээ.