| Гүйцэтгэгч | Баттулга |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480500 Компьютерийн удирдлагатай систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
31
Өнөө цагийг роботын эрин үе гэж хэлж болно. Роботын технологи нь дэлхий даяар маш хурдацтайгаар хөгжиж байна. Энэ салбарт дэлхийд тэргүүлдэг гэж хэлж болох орон бол Япон орон юм. Япон улс нь өөрөө байгалийн гамшигт их өртөмтгий орон бөгөөд гамшгийн үед өөрсдийн зохион бүтээсэн роботуудыг ашигладаг байна. Тийм ч учир Япончууд энэ салбараа хөгжүүлэхийн тулд олон төрлийн роботын тэмцээнүүдийг зохион байгуулж инженерүүдээ бага багаар бэлдсээр байдаг. Уг тэмцээнүүдийн нэг бол Робот Сумо тэмцээн бөгөөд тэмцээнд оролцогчид өөрсдийн хийсэн роботоор хоорондоо сумо бөх барилдаж өрсөлддөг. Тэмцээн нь Олон Улсын хэмжээнд зохион байгуулагдсаар байгаа бөгөөд уг тэмцээнд оролцож энэ салбарт эх орныхоо нэрийг гаргана гэсэн зорилготойгоор дипломын ажлаараа энэхүү сэдвийг сонгож авсан.