Цахим худалдааны систмеийг боловсронгуй болгох нь
to improve e-commerce sistmyeiig
to improve e-commerce sistmyeiig
| Гүйцэтгэгч | Хишигдэлгэр |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480500 Компьютерийн удирдлагатай систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
111
Монгол орон дэлхийн 2 том гүрэн болох Хятад болон Оросын голд өргөн уудам газар нутгийг эзлэн оршдог билээ. Сүүлийн жилүүдэд монголчуудын интернетийн хэрэглээ хурдацтайгаар нэмэгдэж байгаа бөгөөд үүнийгээ дагаад цахим худалдаа ч мөн хурдацтай өсөж байна. Энэ нь бизнес эрхлэгчид болон үйлдвэрлэгчид сурталчилгаа ашиглан хэрэглэгчдийг татах нь бизнесээ өргөжүүлэх боломж гэдгийг мэдэрсэнд оршино. Жишээлбэл, манай Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн 650 байгууллага, аж ахуй нэгжийн 132 нь өөрийн вэб хуудастай байгаа нь цахим худалдаа нэвтэрвэл эдгээр сайтуудын хандалт болон борлуулалтад нөлөө үзүүлэх нь тодорхой юм. Цахим худалдаа гэдэг нь явцуу утгаараа бол интернетийн сүлжээгээр дамжуулан барааг худалдан авах, худалдаалах үйл явц юм.
Дэлхий дахинд интернетийн хэрэглээг нэмэгдүүлснээр 2012 оны байдлаар Ази номхон далайн бүс нутгийн ДНБ нь 0,3-0,7% , Америк тив 0,06-0.09% тус тус өссөн байна. Үүнийг онлайн худалдааны төрөл болох бизнесийн байгууллагаас хэрэглэгчид рүү чиглэсэн худалдаа буюу “B2C”-ээр дэлхийн бүх орнуудыг ашиг орлогоороо АНУ тэргүүлж байгаа бол удаах байранд Хятад оржээ.