Гудамж талбан хаягжуулалтыг боловсронгүй болгох н
Iimproving street talban addressing
Iimproving street talban addressing
| Гүйцэтгэгч | Золжаргал |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480500 Компьютерийн удирдлагатай систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
33
Гудамж талбайн хаягжуулалт нь дан ганц шуудангийн байгууллага гэлтгүй гал команд, түргэн тусламж, цагдаа болон бусад нийгмийн үйлчилгээний
байгууллагуудад чухал шаардлагатай бөгөөд хаяг нь тодорхойгүйгээс болж цаг
хугацаа алдах нь цаашилаад ард иргэд эд хөрөнгө болон эрүүл мэнд, амь насаараа
хохирох ч асуудал гарч болзошгүй юм. Шуудан холбоонд илгээх болон хүлээн авах
хаяг нь тодорхойгүйгээс шуудангийн илгээмж төөрч зохих эзэндээ хугацаандаа
хүрэхгүй буцдаг. Хүлээн авагч болон илгээгчийн хаяг тодорхойгүй тохиолдолд уг
илгээмжийг журмын дагуу устгахад хүрдэг.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад гудамж талбайн хаягжилт нь гудамж
бүрт хийгдсэн байдаг ба ард иргэд нь гудамж талбайн нэрийг бүхий л төрлийн
хаягийн системд хэрэглэж хэвшсэн байдаг. Улаанбаатар хотын гудамж талбайн
хаягжилт бүрэн хийгдэж дуусаагүй байна. Иргэд гудамж талбайн хаягжилтыг
амьдрал ахуйдаа бүрэн хэрэглэж заншаагүй, үүнээс үүдэн гудамж талбайн хаягаа
мэдэхгүйгээс болж төөрч будилах зэрэг асуудал гарч, мөн дуудлагын бүх төрлийн
үйлчилгээг авахдаа гудамж талбайн хаягжилтыг хэрэглэж заншаагүй нь саад
бэрхшээл болж байна. Улаанбаатар хотын гудамж талбайн хаягжилтыг судалж,
шинээр гудамж талбайг хаягжуулах, хаягийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар
судлахаар”Улаанбаатар хотын гудамж талбайн хаягжуулалтыг боловсронгуй болгох
нь” сэдвийг сонгон авч, энэхүү судалгааг гүйцэтгэлээ.