Шуудангийн цахим үйлчилгээний үнэ тариф тооцоолох аргачлалын судалгаа
Electronic postal service tariff calculation methodology research
Electronic postal service tariff calculation methodology research
| Гүйцэтгэгч | Болорцэцэг |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D522002 Оптик холбоо |
| Тэнхим | Холбооны салбар |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
10
Зах зээл анх үүсэж бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болж эхлэхэд үнийн талаарх онол бий болсон. Эдийн засгийн онолчид “Үнэ гэж юу вэ” гэдгийг олон талаас авч үзэж өөорсдийн онолыг дэвшүүлж үнийн олон төрлийг бий болгож түүнчлэн өмнөх эдийн засгийн онолчдынхоо санааг улам баяжуулан өдийг хүртэл хөгжүүлсээр иржээ. Зах зээл анх үүсэж бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болж эхлэхэд үнийн талаарх онол бий болсон. Эдийн засгийн онолчид “Үнэ гэж юу вэ” гэдгийг олон талаас авч үзэж өөорсдийн онолыг дэвшүүлж үнийн олон төрлийг бий болгож түүнчлэн өмнөх эдийн засгийн онолчдынхоо санааг улам баяжуулан өдийг хүртэл хөгжүүлсээр иржээ. (Хүснэгт1.1)
XX-XXI зууны үнийн талаарх ойлголт үнэ бүрдэлтийн тухай: Бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээ, чанарт тохирсон төлбөрийн хэмжээг үнэ гэж нэрлэнэ. Зах зээлийн нөхцөлд үйлдвэрлэл, борлуулалт, идэвхжүүлэлтийг өрнүүлж өрсөлдөөнд байр сууриа алдахгүйн тулд тогтвортой ашиг орлого олох бүх хэргийг зохицуулагч , хөдөлгөгч гол хүч нь үнэ юм. Үнэд цалин хөлс, түрээс, рентийн төлбөр, үйлчилгээний ба барааны үнэ татвар, зээлийн хадгаламжийн хүү зэрэг бүх төлбөрийн хэрэгсэл багтана. Зах зээл, үнэ гэсэн энэ 2 хүчин зүйлээс аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээний цар хүрээ шалтгаалдаг. Зах зээлийн нөхцөлд хувь хүний болон нийгмийн бүхий л харилцаа үнийн үйлчлэлийн нөлөөлөл дунд явагдаж үнийн бүтэц , тогтолцоог буй болгодог.