Эмнэлгийн лабораторийн мэдээллийн систем
Medical laboratory information system
Medical laboratory information system
| Гүйцэтгэгч | Бямбасүрэн |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | E480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
68
Орчин үеийн лабораторийн шаардлага хурдацтай хувьсан өөрчлөгдөх тусам лабораторийн мэдээллийн системийн хэрэгцээ шаардлага тэр хэрээр өсөж байна.
Лабораторийн үйл ажиллагааг дэмжих гол онцлог нь програм хангамж дээр суурилсан
лаборатори, мэдээллийн удирдлагын нэгдсэн системд оруулан ажиллах буюу
лабораторийн мэдээллийн системтэй болох юм. Лабораторийн мэдээллийн систем нь
Эмнэлгийн мэдээллийн системийн нэг бүрэлдэхүүн хэсэг ба түүний ажлын урсгалд
бүрэн дэмжлэг үзүүлэх уян хатан архитектур болон ухаалаг мэдээлэл солилцох
интерфэйсүүдээр ханган мөн өөрөө бие даан ажиллах бүтэцтэй дэд систем юм. Лабораторийн шинжилгээг уламжлалт гар аргаар хийх нь багасч автоматжуулсан
шинжилгээ оношилгооны төхөөрөмжүүдээр хийх болсон. Энэ нь хүнээс үүдэлтэй гардаг
алдааг багасгаж шинжилгээг илүү үнэн бодит, хурдан шуурхай, илүү нарийвчлалтай,
олон төрлийн үзүүлэлт үзэх боломжтой болсон. Мөн шинжилгээ өгөх үйлчлүүлэгчдийн
тоо ихэссэнээр лабораторууд гар аргаас автоматжуулсан лабораториуд луу шилжиж
эхэлсэн. Автоматжуулсан төхөөрөмжүүдийг ашиглаж эхэлсэн ч гар аргаар буюу цаасан
хэлбэрээр лабораторийн үйл ажиллагааг явуулж байгаагаас шалтгаалаад тодорхой цагаар
тодорхой тооны үйлчлүүлэгч авч ихэнх цагийг үйлчлүүлэгч бүртгэх, төхөөрөмжинд
шинжилгээг бүртгэх, хариу бичих, мөн шинжилгээний дэвтэр хөтлөх гм олон
асуудлуудад зарцуулан шинжилгээний автомат төхөөрөмжүүд бүрэн хүчин чадлаар
ажиллах чадахгүй байна. Мөн үйлчлүүлэгдийн хариу хоорондоо солигдох, алга болох,
шинжилгээний үр дүнг дахин авах боломжгүй буюу түүх хадгалахдахгүй гэх зэрэг
хүнээс үүдэлтэй алдаа дутагдлууд илэрсээр л байна. Иймээс лабораторийн мэдээллийн
систем нэвтрүүлэх, хөгжүүлэх шаардлагтай болсон. Хөгжүүлэлт хийхдээ өөрийн
байгууллагын хэрэгцээ шаардлагыг нарийн тодорхойлж нэвтрүүлэх шаардлагатай. Учир
нь тухайн компани өөрийн онцлогт таарахгүй систем нэвтрүүлбэл энэ нь системээс
хараат болж бүрэн гүйцэт хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрнэ. Лабораторийн
мэдээллийн системтэй болсоноор төхөөрөмжүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах,
үйчлүүлэгчийн бүртгэл болон хариуг технологийн тусламжтай бүртгэх, шинжилгээний
хариуг өгөх, шинжилгээний үр дүнг хадгалах үйлчлүүлэгчийн түүх үүсэх бололцоотой
болсон ба хүнээс үүдэлтэй алдааг багасгаж, илүү хурдан, илүү найдвартай, илүү
хүртээмжтэй ажиллах бололцоотой болох юм.