ОЮУТНЫ ИРЦИЙН ХЯНАЛТ, БҮРТГЭЛИЙН СИСТЕМ
Student attendance CONTROL, logging
Student attendance CONTROL, logging
| Гүйцэтгэгч | Мөнх-Эрдэнэ |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480300 Компьютерийн техник хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2014 |
1
57
Миний төслийн ажлын гол зорилго нь RFID уншигч ашиглан оюутны ирцийг бүртгэх хяналт, мэдээллийн систем хийхэд оршино. Оюутны хяналт, цаг бүртгэлийг RFID (Радио давтамжит танигч) буюу тусгай кодыг радио долгионы тусламжтайгаар таних төхөөрөмжийн тусламжтай гүйцэтгэнэ. Хяналтын систем маань анги болгоны хаалганд байрлах соронзон цоожтой холбогдон ажиллана.
Оюутан хичээлийн хувиарийнхаа дагуу хичээл орох ёстой ангид завсарлагааны цагаар нэвтрэн орохдоо хаалганы хажууд байрлах RFID уншигчид картаа уншуулан хаалгаа онгойлгож ангид орох бөгөөд нэгдсэн баазад тухайн оюутны ирц бүртгэгдэнэ. Хэрэв тухайн хичээл дээр суух ёсгүй болон хичээлийн цагаас хоцорсон бол карт уншуулхад хаалга онгойхгүй юм. Ингэснээр оюутны хяналт бүртгэлийг соронзон цоожтой холбогдсон систем ашиглан хялбарханаар бүртгэснээр багшийн бүртгэл хийх цагийг хэмнэх сайн талтай болно.
Мөн оюутан хичээлийн цагаас хоцрон бусад оюутнуудад саад болох байдлыг зогсоож хичээлийн цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэх зорилготой.
Ингэснээр оюутнуудын цаг барих чадвар дээшлэнэ. Цагын бүртгэлийг дотоод сүлжээнд вэб-р харна.