Их дээд сургуулийн сүлжээг зохион байгуулах
Organize university network
Organize university network
| Гүйцэтгэгч | Оргил |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D524300 Мэдээллийн технологи |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2008 |
1
475
LAN сүлжээ гэдэг нь бага хэмжээний нутаг дэвсгэрийг хамарсан өндөр хурдны өгөгдлийн сүлжээ юм. Ерөнхийдөө ажлын цэг (workstation), персонал компьютер, принтер, сервер компьютерууд болон бусад төхөөрөмжүүдийн хоорондох холболтыг хийдэг. Эдгээр төхөөрөмжүүдийг холбон дотоод сүлжээг зохион байгуулснаар төхөөрөмж болон программ хангамжуудыг хамтран эзэмших, файл солилцох гэх мэт өөр бусад боломжуудыг олгож өгдөг. Өөрөөр хэлбэл дотоод сүлжээнд байгаа дурын төхөөрөмж уг сүлжээнд холбоотой байгаа ямар ч төхөөрөмж рүү хандах боломжтой гэсэн үг. LAN сүлжээг зохион байгуулахын тулд олон төрлийн протокол, технологи, дамжуулах хэрэгслийн талаар мэдэж авах нь чухал. Дотоод сүлжээг орчинд хандах арга, дамжуулалтын арга, топологиуд, төхөөрөмж гэсэн 4-н характеристикаар тодорхойлж болно. Түгээмэл хэрэглэгдэх Ethernet/IEEE 802.3, Token Ring/IEEE 802.5 , Fiber Distributed Data Interface (FDDI), WLAN гэсэн хэд хэдэн архитектур бий. Эдгээр нь дээр дурдсан 4 үндсэн характеристекаар ялгаатай учраас өөр өөрийн онцлогтой байдаг. LAN сүлжээний протоколын функц OSI 7-н түвшинт загварын хамгийн доод талын түвшинд хамаарна. Өөрөөр хэлбэл Физик түвшин, Өгөгдлийн сувгийн түвшин.