ОЮУТНЫ ИРЦИЙН ХЯНАЛТ, БҮРТГЭЛИЙН СИСТЕМ
Registering and Monitoring System of Student Attendance
Registering and Monitoring System of Student Attendance
| Гүйцэтгэгч | Мөнх-Эрдэнэ |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480300 Компьютерийн техник хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2014 |
1
71
Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж тоног төхөөрөмж болоод хэрэглээний програмууд өдрөөс өдөрт шинэчлэгдэн сайжирсаар байна. Одоо үед албан байгууллага, компани нь гар аргаар явуулах ажлыг багасгаж сүүлийн үеийн тоног төхөөрөмж, програмыг ашиглан ажлыг илүү хурдан шуурхай, найдвартай гүйцэтгэхийг зорьсоор байгаа билээ. Цаг бүртгэлийн системийг хэрэглэж цагыг маш нарийн тооцож ажилчидаа хянаж, цалин бодох ажлыг хөнгөвчилж ажилчидаа бодитоор үнэлэх арга их дэлгэрсэн. Харин их дээд сургуульд оюутны ирц идэвхи, хичээл таслах байдал гэх мэт оюутныг тухайн хичээл дээр тооцож дүгнэхийн тулд оюутны ирцийг бүртгэдэг билээ. Бүртгэж хяналт хийж ирц идэвхийг тооцож байх нь хичээлийн хажуугаар цаг авахаас гадна оюутан болон багш нарт хүндрэлтэй асуудлууд гардаг. Мөн оюутнууд хичээлийн цаг эхэлсэн хойно хичээлийн цагаас хоцрон ирж бусад оютнуудын анхаарлыг сарниулан, хичээлийн үйл явцын хурдыг удаашруулан бусдад саад учруулан тасралтгүй хоцрон хичээлдээ ирж байдаг. Мөн маш олон оюутантай хичээллэх үед ирц бүртгэх нь төвөгтэй байдаг. Үүнийг автомат хяналт бүртгэлийн нэгдсэн систем ашиглан шийдэх нь хичээлийн энэ олон төвөгтэй асуудлийг шийдэхээс гадна оюутан, багш нарт хичээл ороход таатай байх билээ. Ингэснээр хоцорсон оюутнууд бусдад саад учруулан хичээлийн дундуур орж байх боломжгүй болох юм.