Робокон тэмцээний автомат роботын кинематик судалгаа
Kinematics of automatic robot for robocon competation
Kinematics of automatic robot for robocon competation
| Гүйцэтгэгч | Болд-Эрдэнэ |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480300 Компьютерийн техник хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2014 |
1
45
Техник технологийн дэвшил асар хурдацтай хөгжиж байгаа 21-р зуунд хүний
оролцоогүйгээр ажилладаг машин, механизмуудын хөгжил өндөр түвшинд хүрээд
байна. Орчин үед роботыг хэрэглээнээс нь хамаараад ерөнхий зориулалтын болон
тусгай зориулалтын гэх хоёр үндсэн хэсэгт хуваан авч үзэж байгаа ч улс улсын робот
хөгжүүлэгч, судлаач инженерүүд энэ талаар өөр өөрсдийн ойлголттой байдаг.
Робот техникийн хөгжил эхэн үедээ суурин хэлбэртэй буюу сууринаасаа ямар
нэгэн шилжилт хийдэггүй байсан бол одоо саран дээр хүний гараар бүтсэн робот
техникүүд алхах, гулсах, үсрэх, нисэх гэх мэт бүхий л хөдөлгөөнийг хийдэг болсон.
Хүнд машин механизмийн үйлдвэрийн бараа тээвэрлэлт, уул уурхайн олборлолт,
далайн гүн,сансарын шинжилгээ хайгуул,аврах ажиллагаанд гэх мэт олон салбарт
робот техникийг ашиглаж байгаа юм. Эдгээр үүргийг гүйцэтгэхэд роботийн хөдөлгөөн
илүү ухаалаг, хурдан, нарийвчлалтай байх шаардлагатай. Үүнийг дагаад
автоматжуулалтын салбарт хөдөлгөөнт роботын салбар чухал байр сууринд хүрээд
байна.Иймээс роботын хөдөлгөөний системийг судалж, кинематик гаргалгаагаар
алгоритм боловсруулж удирдах нь робот техникийн хувьд нэн тэргүүний үйл явц юм.