Интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хэрэглэгчийн төлбөр тооцооны системийг зохион байгуулах
Internet service provider to organize corporate payment systems
Internet service provider to organize corporate payment systems
| Гүйцэтгэгч | Мөнхболд |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D524100 Мэдээллийн сүлжээ |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2011 |
1
36
Суулгаж эхлэхээсээ өмнө ямар улсын ямар компанид үйлдвэрлэгдсэн сүлжээний карт ашиглаж байгаа болон оролт гаралтын төхөөрөмжүүдээ бүртгэж авах шаардлагатай. Яагаад гэвэл суулгаж байх явцад танаас тэр бүгдийг нэг нэгэнгүй асуудаг юм. FreeBSD суулгах явцдаа таны компьютерт буй бүрдлүүдийг (хатуу диск, сүлжээний карт, CDROM хөтлөгч гэх мэт) тэдгээрийн загвар болон үйлдвэрлэгчийнх нь дугаартай нь харуулдаг. Мөн FreeBSD нь тэдгээр төхөөрөмжүүдийг IRQ болон IO порт зэргүүдийг автоматаар зөв тохируулахыг оролддог. Хэрвээ өргөтгөл картын дугаар болон нэрийг зөв таньсан эсэхээ мэдэхгүй бол уг карт дээр буй үйлдвэрлэсэн бичгийг нь харах хэрэгтэй. Хэрэв таны FreeBSD суулгах гэж байгаа компьютерт чухал мэдээлэл байвал, уг мэдээллээ нөөцөлж хадгалж авах нь зүйтэй бөгөөд уг нөөцөлсөн мэдээллээ зөв хадгалснаа шалгах хэрэгтэй. FreeBSD-н суулгах явц нь диск уруу бичиж эхлэхээсээ өмнө танаас лавлаж асуудаг бөгөөд хэрэв нэг бичигдээд эхэлбэл буцаах арга байхгүй. Хэрэв та FreeBSD-д бүх дискээ хэрэглүүлнэ гэж бодож байвал диск хуваалтан дээр маш энгийнээр сонгоход л хангалттай. Харин, хэрэв та FreeBSD-г өөр үйлдлийн системтэй хамт хэрэглэнэ гэж бодож байвал диск дээр өгөгдөл хэрхэн байрладаг мөн хэрхэн ажилладаг талаар үндсэн мэдлэгтэй байх хэрэгтэй. Компьютерийн диск нь хэд хэдэн хэсэгт хэсэгчилж болдог.