Их сургуулийн кампус сүлжээг загварчлах нь
Modeling University campus network
Modeling University campus network
| Гүйцэтгэгч | Чимэдрэгзэн |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D524300 Мэдээллийн технологи |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2011 |
1
36
Өнгөрсөн он жилүүдийн хугацаанд цахим тооцооллын технологи болон харилцаа холооны хэрэглээнд өрсөлдөөн илүү их байгаа бөгөөд энэ төрлийн бизнесүүдийн бүтээмжийн түвшин сайжирсаар байна. Эдүгээ бизнес болон бусад бүх л салбарт харилцаа холбооны технологи харилцан уялдаатайгаар маш хурдацтайгаар хөгжиж байна. Энэ нь улс орны хөгжлийг тодорхойлогч гол хүчнн зүйлүүд болох улс төр, нийгэм эдийн засаг, боловсрол, спорт тэр ч бүү хэл уламжлалт зан заншил соёлд ч хүчтэйгээр нөлөөлж байна. Манай орны хувьд ч энэхүү мэдээлэл технологийн хурдацтай хөгжлөөс хоцрох ёсгүй билээ. Ялангуяа хөгжлийн гол түлхүүр болсон хүний нөөц тэр дундаа боловсролын салбарт маш их анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд дэлхий нийтийн боловсролын жишигт нийцсэн сайтар бэлтгэсэн боловсон хүчин бэлтгэх нь гол асуудал болоод байна. Манай оронд маш олон их дээд сургуулиуд байдаг хэдий ч дэлхийн жишигт таарсан боловсрол олгох нь бүү хэл сурах орчныг ч зөв зохистой бүрдүүлж чадаагүй байгаа нь энэ салбарт илүү их анхаарал хандуулж, хамгийн гол нь тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Дэлхийд мэдээлэл технологиор тэргүүлэгч томоохон улс орнуудын энэ салбарыг хэрхэн хөгжүүлж байгаатай сайтар танилцаж илүү их судалгаа туршлагын үндсэн дээр өөрийн орны нөхцөлт уялдуулан цааш энэ салбарыг хөгжүүлэх нь илүү тохиромжтой юм. Гадаадын их дээд сургуулиуд ерөнхийдөө хотхоны чиглэлээр хөгжиж байгаа бөгөөд ингэж хотхоны чиглэлээр хөгжүүлэх нь бүтэц зохион байгуулалтын хувьд ч тэр, оюутан багш ажилчдын сурч боловсрох, ажилж амьдрах орчин, тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг илүү уян хатан шийдвэрлэх боломжтой юм. Миний хувьд дипломын ажлынхаа сэдвийн хүрээнд энэхүү дэлхий нийтийн боловсролын салбарт чухалд тооцогдох их сургуулийн хотхоны сүлжээний загварчлалын талаар судалж өөрийн оронд тохирсон сүлжээний загварчлалыг гаргах талаар судалгааны ажил хийх болсон.