Сүлжээний үйлчилгээний чанарыг QoS механизмаар хангах
Quality of network services to provide QoS mechanisms
Quality of network services to provide QoS mechanisms
| Гүйцэтгэгч | Хашхүдэр |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D524300 Мэдээллийн технологи |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2011 |
1
61
Компъютерын сvлжээний түүх нь мэдээж, компъютер үүсэж хөгжиж эхэлсэн 1950-60-аад оны үеэс эхлэнэ. 1950-аад онд цоолсон карднуудыг ашиглан мэдээлэл боловсруулдаг "эртний" компъютерууд ашиглагдаж эхэлсэн. Гэхдээ энэ үед дэлхий дээрхи нийт компъютерын тоо нь хэдхэн арваар тоологдох тун цөөхөн байжээ. Иймд эдгээрийг хооронд нь холбох гайхамшигт санаа хэний ч толгойд ордоггүй байсан биз. 1960-аад онд компъютеруудыг мэйнфрэйм гэж нэрлэгдэх гол толгой компъютерт холбож сүлжээ үүсгэх технологи гарч ирсэн. 1970-аад онд компьютерын хэмжээ нь эрс жижгэрч, мөн томхон байгууллага, пүүс корпораци, их дээд сургуулиуд өөрсдийн майнфрэйм буюу толгой компъютер дээрээ өгөгдлийн сан үүсгэж, уг сvлжээнд байгаа бусад (client) компъютерууд нь энэ database-д хандаж мэдээлэл авч болдог шинэ технологи дэлгэрсэн. Тэгвэл 1980-аад онд микрокомпъютер буюу хувь хvн жижиг бизнесүүдэд зориулагдсан авсаархан бөгөөд хямдхан компъютерууд гарч ирж, эхэндээ сvлжээнд холбогдолгvй ашиглагддаг байснаа удалгvй хооронд нь юмуу майнфрэймд холбож сүлжээ vvсгэж эхэлсэн. Микрокомпьютерууд дэлхий даяар маш их хурдацтай тархсан тул, 1990-ээд онд эдгээрийг тvшиглэсэн хэрэглэгч - сервер бvтэцтэй сүлжээ ихэд дэлгэрсэн ажээ. Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь үндсэн гурван хэсэгт хуваана.