Шийдвэрийн мод ашиглан монгол үгийн аймаг таних загвар
Mongolian word class recognition model using a decision tree
Mongolian word class recognition model using a decision tree
| Гүйцэтгэгч | Нарангэрэл |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | E480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Магистр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2014 |
1
62
1. Шийдвэрийн мод ашиглан үгсийн аймаг тодорхойлох судалгаа хийж монгол үгсийн аймаг тодорхойлох загварыг байгуулж, монгол өгүүлбэр дэх үгсийн аймгийг тэмдэглэх програм хангамж бий болгосон нь 83.8 хувийн амжилттай ажиллаж байна.
2. ШУТИС-ийн КТМС-ийн Ахлах багш Доктор (Ph.D) А.Хүдэр-ийн бий болгосон 9863 үгтэй корпусыг өргөтгөж 16063 үгтэй болгосон.
3. Өргөтгөсөн статик өгөгдөл дээрээ үндэслэн QUINLAN-ий ID3 алгоритм ашиглан Монгол өгүүлбэр дэх үгсийн аймгийг тодорхойлох шийдвэрийн модыг байгууллаа.
4. Шийдвэрийн модон дахь тэг утгатай давтамжуудыг (10)-10 -ээс эхлэн 0.001 хүртэл утгаар сольж үзэхэд алдаагүй ажиллагаанд онц нөлөөлөхгүй байв. Иймд энэ параметрын утгыг оновчтой болгох нь чухал асуудал биш байна. Туршилтыг биграм, триграм, н-грам орчинд явуулахад триграм орчинд хамгийн өндөр алдаагүй ажиллагааны хувьтай байв. Монгол үгсийн аймаг ангилагчийн алдаагүй ажиллах байдал нь корпусын хэмжээ ихсэхэд удаан ихэсч байв. Мөн биграм болон триграм хувилбаруудын хоорондын зөрөө бага корпусын үед маш бага байна. Эндээс шийдвэрийн мод ашигласан монгол үгсийн аймаг танигч нь корпусын хэмжээнээс үл хамааран тогтвортой ажиллагаатай болохыг туршилтаар баталлаа