Интернэт протоколд суурилсан телевизийн сүлжээг боловсронгуй болгох судалгаа
Internet research to develop the protocol-based television network
Internet research to develop the protocol-based television network
| Гүйцэтгэгч | Энх-Амгалан |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | E524100 Мэдээллийн сүлжээ |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Магистр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2015 |
1
78
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар дахь кабелийн телевизийн
дараагийн үе бол IPTV үйлчилгээ, хөдөлгөөнт IPTV гэж судлаачид, мэргэжилтнүүд үзэж
байна. Уламжлалт кабелийн телевизтэй харьцуулахад IPTV үйлчилгээ нь хэрэглэгчид
телевизээ өөрийн хүссэнээр удирдах боломж буюу сувгуудыг ухраах, зогсоох, дахин
эхлүүлэх, нөхөж үзэх, хүссэн видео контентийг үзэх өргөн боломжоор хангаж байна. IPTV
нь зөвхөн контент болон телевизийн сувгийн хөгжлөөр хязгаарлагдах бус дэлхийн
хэмжээний кино сувгуудыг гаргах, хөдөлгөөнт хэлбэрт шилжүүлэх, зар сурталчилгааны
өргөн цар хүрээ, захиалгат нэвтрүүлэг, хөгжим сонсох, ханшийн мэдээлэл авах, промо
сувгийг ашиглан байгууллагынхаа үйл ажиллагааг зах зээлд таниулах арилжааны нэгдмэл
үйлчилгээг санал болгож чадна.