Хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд зориулсан төхөөрөмж
Device model for people with language disorder and hearing impaired
Device model for people with language disorder and hearing impaired
Гүйцэтгэгч | Өлзийбадрах |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D523910 Электрон систем |
Тэнхим | ЭЛЕКТРОНИКИЙН САЛБАР |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Иргэншил | Монгол |
Хамгаалсан огноо | 2020 |
1
1012
Хүн нийгэм, хүрээлэн буй орчинтойгоо үйл хөдлөл болон хэл яриагаараа чөлөөтэй харьцаж үзэл бодлоо илэрхийлэн сэтгэл ханамж, таашаал хүртдэг. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 321 дүгээр тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хамгааллын үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн долдугаар бүлэгт 2017-2025 онд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийг аудио тайлбар, дохионы хэл дээр хөрвүүлэн гаргах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй тоног төхөөрөмж болон олон нийтэд хүртээмжтэй цахим хуудасны стандарт боловсруулах зэрэг 7 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн[1]. Би бакалаврын төгсөлтийн ажлаараа "Хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд зориулсан төхөөрөмж" сэдвийг сонгон авсан нь уг хөтөлбөрийн зорилготой нийцэж байна. Төхөөрөмж нь монгол хүнд
зориулагдсан, дохионы хэлээр энгийн иргэдтэй харилцах боломжийг өгдөг байх хэрэгтэй. Иймд төгсөлтийн ажлаа ижил төстэй системүүдийн судалгаагаар эхлүүлсэн бөгөөд судалгааны үр дүнгээс хамааран төхөөрөмжийн техникийн шийдэл, загвараа гаргасан. Ажлын гүйцэтгэлийн явцад төхөөрөмжийн загвар, шийдлийг хэд хэдэн удаа сайжруулсан бөгөөд дохионы багш Б.Саранчимэгээс мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авч ажилласан болно.
univ3Admin2
Mar 21, 2025 16:32 p.m.a