Шагай тоглодог робот гарны загвар
ROBOT MANIPULATOR FOR PLAYING KNUCKLEBONES GAME
ROBOT MANIPULATOR FOR PLAYING KNUCKLEBONES GAME
Гүйцэтгэгч | Өсөхбаяр |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D523910 Электрон систем |
Тэнхим | ЭЛЕКТРОНИКИЙН САЛБАР |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Иргэншил | Монгол |
Хамгаалсан огноо | 2020 |
1
855
Монголын үндэсний уламжлалт тоглоомын нэгэн төрөл болох шагайн наадгайг 21-р зуун буюу техник технологийн эрин үед өнөөгийн хүүхэд залуус, ирээдүй хойч маань тоглох нь багасаж улмаар мартагдахад хүрч байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд дүрсийн боловсруулалт ашиглан шагай тоглодог робот гарыг зохион бүтээх зорилготой. Ажлын эхний алхам нь камер ашиглан шагайн дүрсийг авч, тухайн дүрсийг хар цагаан болгон хувиргах үйлдлийг хийнэ. Үүний дараа ирмэг илрүүлэлтийн (edge)
аргаар шагайн зургийг нэг битийн өргөнтэй дүрс болгон хөрвүүлж гинжин (chain) кодыг үүсгэх бөгөөд түүгээрээ өгөгдлийн сан үүсгэнэ. Робот гарны ажиллах процесс нь тухайн агшинд хаясан шагайн дүрсийг гинжин код болгон хөрвүүлж, өгөгдлийн сан дахь гинжин кодуудтай харьцуулан морь буусан эсэхийг танина.