Гүйцэтгэгч | Баярсайхан |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D523910 Электрон систем |
Тэнхим | ЭЛЕКТРОНИКИЙН САЛБАР |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Иргэншил | Монгол |
Хамгаалсан огноо | 2020 |
1
714
Техник технологи, шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүний хэрэгцээ нэмэгдэн, хэрэглэж буй бүхий л зүйлс нь улам боловсронгуй, авсаархан, ухаалаг болж байна. Тиймээс хиймэл оюун ухааны анхны мэдлэгийг шингээсэн Микромауз роботыг загварчилж туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Микромауз робот нь 16х16 талбай дээр тодорхой нэг байрлалаас төвийн нүд хүртэл хамгийн оновчтой замыг олохын тулд нэмэлт хайлтуудыг хийнэ. Хамгийн оновчтой замыг олсон тохиолдолд робот энэ замаа хамгийн богино хугацаанд туулах ёстой байдаг. Микромауз роботыг хийхэд механик хийц, алгоритм, мэдрүүрүүд гэх мэт маш олон зүйлийг судлаж хийдэг бөгөөд
эдгээр зүйлсээс хамгийн чухал нь алгоритм байдаг. Миний хувьд Flood fill алгоритмыг судалж хийсэн. Энэхүү роботын туршилтын үр дүнд Flood fill алгоритмын дагуу 100% бариагаа олж байгаа бөгөөд хамгийн богино замыг тодорхойлж байгаа.