Дифференциал суурьт роботын удирдлагын хөгжүүлэлт
Development of differential driving robot
Development of differential driving robot
Гүйцэтгэгч | Ууганбаатар |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D523910 Электрон систем |
Тэнхим | ЭЛЕКТРОНИКИЙН САЛБАР |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Иргэншил | Монгол |
Хамгаалсан огноо | 2020 |
1
501
Монгол улсад робот технологийн салбар 2000 оноос эхэлж өнөөг хүртэл асар хурдтай хөгжсөөр ирсэн. Үүний үр дүнд робот сонирхогч хүүхэд, залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр, ЕБС-ийн технологи, мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөрт робот програмчлал орсон. Иймд миний бие робот сонирхогч хүүхэд залууст бага ч гэсэн тус хүргэх зорилгоор дифференциал суурьт роботын удирдлагын хөгжүүлэлт сэдэвт төгсөлтийн ажлыг сонгож авсан болно. Төгсөлтийн ажлын хүрээнд дифференциал суурьт роботыг битүү гогцоорсон цагаан зураас бүхий замаар хэрхэн хазайлт багатай алдаагүй явах удирдлагын аргыг судлав. Судалсан удирдлагын аргын үр дүнг туршилтаар тодорхойлж, дифференциал суурьт роботын чиглэл болон хурдыг удирдах шинэ удирдлагын аргыг хэрэгжүүлэх болно. Дифференциал суурьт роботын хурд болон чиглэлийг удирдах шинэ удирдлагын арга нь дараах зарчмаар ажиллана. Үүнд: дифференциал суурьт роботыг цагаан зураас бүхий замаар явуулж, баруун, зүүн моторын эргэлтийн утгууд болон өнцгийн мэдрүүрийн утгуудыг замын турш цуглуулж авна. Хадгалсан мэдрүүрийн утгыг хоёр дахь удаад роботыг явуулахдаа ашиглана. Шинэ удирдлагын аргыг хэрэгжүүлэхдээ 9.6 метр урттай, 11 эргэлт, 1 огтлолцол бүхий хэсгээс бүрдсэн битүү гогцоорсон цагаан зураас бүхий зам дээр роботыг явуулж туршихад роботын дундаж хурд 0.89 - 1.05 м/с болж нэмэгдсэн. Мөн робот замын шулуун хэсгээр явахдаа гаргасан ±11 градусын савлагааг ±2 градус болгон бууруулсан.