Гүйцэтгэгч | Билгүүн |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D523910 Электрон систем |
Тэнхим | ЭЛЕКТРОНИКИЙН САЛБАР |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Иргэншил | Монгол |
Хамгаалсан огноо | 2020 |
1
546
Техник технологи, электроникийн шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүний хэрэгцээ шаардлага ч нэмэгдэн, хэрэглэж буй бүхий л зүйлс улам боловсронгуй, авсаархан, ухаалаг болж байна. Нийгмийн нэгээхэн хэсэг болсон харааны бэрхшээлтэй иргэд ч гэсэн өөрсдийн хэрэглэж буй зүйлсээ ухаалаг болгож илүү их боломжийг хүртэх эрхтэй. Энэ утгаар, дэлхийн олон улсад ухаалаг цагаан таягийг хэрэглэж эхэллээ. Иймд электроникийн чиглэлээр суралцаж буй учир харааны бэрхшээлтэй хүмүүсийн хэрэглэдэг цагаан таягийг Монгол улсын нөхцөл байдалд зориулсан, ажиллагааны шинэлэг загвартай, ухаалаг болгох зорилгоор өөрсдийн техникийн шийдэл гаргаж, програмчилахыг зорьсон. Энэхүү төгсөлтийн ажилд Ухаалаг цагаан таягийн техник болон програм хангамжийн шийдэл, загвар, туршилтын үр дүнгээ танилцуулав. Таягийг ухаалаг болгохын тулд мэдрэгч элементээр ультра-соник зайн мэдрүүр болон GPS модулийг сонгосон бөгөөд тэдгээрийг ашиглан хэрэглэгчийн урд таарсан, цээжин биенээс дээших саадыг мөргөхөөс сэргийлэх, хэрэглэгчийн явж буй байршлыг тодорхойлох асуудлыг шийдсэн. Мөн ухаалаг утсанд зориулсан хэрэглэгчийн програмийг бүтээснээр түүний байрлалыг өөрт нь мэдээлэх, хэрэв аюул тохиолдвол ойр дотны хүндээ тусламж хүссэн мессэж илгээх боломжоор хангаж өгсөн. Эцэст нь өөрийн гаргасан шийдэл загварыг хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хэрхэн хангаж буй талаар судалгаа авч цаашид хөгжүүлэх арга замыг тодорхойлов.