FPGA-д суурилсан тоглоомын загвар
FPGA based model of Snake Game
FPGA based model of Snake Game
Гүйцэтгэгч | Мандухай |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D523910 Электрон систем |
Тэнхим | ЭЛЕКТРОНИКИЙН САЛБАР |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Иргэншил | Монгол |
Хамгаалсан огноо | 2020 |
1
527
Энэхүү төслөөр VHDL хэл ашиглан сонгодог Snake тоглоомын дизайныг FPGA-Spartan-3E хөгжүүлэлтийн хавтан дээр загварчлах зорилго тавин ажиллалаа. Сонгодог могой тоглоом нь бусад төрлийн мини логик тоглоомын загваруудаас сонирхолтой алгоритмтай бөгөөд SPARTAN-3E сургалтын FPGA програмчлалын хавтангийн боломжид тохируулан тоглоомын логик системийг бүтээлээ. Миний бүтээсэн тоглоомын систем нь стандарт 640x480 VGA Дэлгэцийн удирдлага болон Дүрсийн санах ой, Тоглоомын удирдлагыг хэрэгжүүлэх логик систем гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтэж байгаагаараа ижил төрлийн өөр бусад төсөлт ажлуудаас ялгарна. Энэ төслийн ажлаар бүтээсэн өндөг залгигч могой тоглоом нь нийтдээ 5000 орчим триггер, 4 оролттой програмчлагддаг LUT 2500 орчмыг ашигласан. Цаашид энэ төслийн ажлыг FPGA-ийн гадаад санах ойг програмчлах замаар D триггерийн хэрэглээг бууруулснаар тоглоомын хэмжээг томруулах, хос тоглолт хийх, оноо тоолох зэрэг нэмэлт хөгжүүлэлтийг хийж болно.