Физикийн Лабораторийн Хурд Хэмжигч Төхөөрөмжийн Загвар
Development of speedometer for physics laboratory
Development of speedometer for physics laboratory
Гүйцэтгэгч | Энхтамир |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D523910 Электрон систем |
Тэнхим | ЭЛЕКТРОНИКИЙН САЛБАР |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Иргэншил | Монгол |
Хамгаалсан огноо | 2020 |
1
477
Энэхүү төслийн хүрээнд Eрөнхий боловсролын сургуулийн физикийн хичээлийн лабораторийн шаардлагад нийцсэн хурд хэмжигч төхөөрөмжийн загварыг илүү сайжруулахыг зорьлоо. Хурд хэмжигчийн загварыг гаргахдаа өмнө нь хийсэн "Оптик гарц" төхөөрөмжтэй адилхан хийсэн. Хурд хэмжигч төхөөрөмжийн хайрцаг савны хийц, гадаад загварыг цаашид дотоодын нөөц бололцоогоор, хямд өртөгөөр үйлдвэрлэх боломжтой байдлаар шийдсэн. Хурд хэмжигчийг гар утасны зориулалттай батарейгаар тэжээх тул 3.7 вольтын тэжээлээр ажиллах боломжтойгоор бүх деталиа сонгосон. Хэрэглээнээсээ харьцангуй өндөр чадалтай батарей суулгаж өгсөн нь нэг цэнэглээд дундаж хэрэглээнд сар гаруй цэнэглэхгүй ашиглах бололцоотой юм. Энэ нь сургалтанд хэрэглэхэд нэн тохиромжтой болсон төдийгүй батарейгаар цэнэглэгчийн контроллероор TP4056 модулийг ашигласнаар цэнэглэх явцад хэт удаан цэнэглэхэд батарейгаар нурах болон тэжээлийн хэлбэлзлээс электрон схемүүд хамгаалагдах сайн талтай болсон. TP4056 модуль нь цэнэг хураах болон цэнэглэгдэж дуусахад диод-н гэрлийн өнгө солигдон мэдэгдэх тул хэрэглэгчид цэнэглэх процессыг хянах бололцоог олгоно.