Авто замын төлбөрийн автоматжуулсан системийн хөгжүүлэлт
Development of electronic toll collection system
Development of electronic toll collection system
Гүйцэтгэгч | Сүхболд |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D523910 Электрон систем |
Тэнхим | ЭЛЕКТРОНИКИЙН САЛБАР |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Иргэншил | Монгол |
Хамгаалсан огноо | 2020 |
1
523
Төгсөлтийн ажлаар авто зам ашигласны төлбөрийг автоматаар жолооч нараас авах анхны загварыг RFID технологи ашиглан хөгжүүлж, туршиж үзсэн. Судалгааны хэсэгт гадаад орнуудад ашигладаг системүүд тэр дундаа камер ашиглан улсын дугаарыг таниж төлбөрөө төлдөг системүүдийг судалсан. Манай орны хувьд орон нутаг, хот хоорондын замын хураамжийг орох гарах постууд дээр хүн тухайн машиныг харж төлбөр авдаг механик байдлаар асуудлыг шийдэж байна. Ийм механик ажиллагааг автомат болгосноор хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, машинууд орох гарах постууд дээр түгжрэл үүсгэхгүй хурдан шуурхай нэвтрэх болон эдийн засгийн хувьд үр ашигтай болох юм. RFID шошго (tag)-г машин дотроо байрлуулах ба орох гарах постууд дээр RFID уншигч (Reader)-ийг байрлуулсан байна. Машин тухайн постоор орж гарахад уншигч нь шошгийг уншиж тухайн машины төлбөрийг авсанаар хаалт нээгдэж машин нэвтрэх зарчмаар ажиллана.