Лотто тоглоомын электрон машины хөгжүүлэлт
Lottery machine development
Lottery machine development
Гүйцэтгэгч | Сосорбарам |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D523910 Электрон систем |
Тэнхим | ЭЛЕКТРОНИКИЙН САЛБАР |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Иргэншил | Монгол |
Хамгаалсан огноо | 2020 |
1
511
1939 онд Францын хаан Францис (Francis I) Итали улсад хийж буй компанид ажлын санхүүжилтийг дэмжих зорилгоор анх зохион байгуулсан Лотто сугалааг XIX зуунаас олон улсад түгээмэл явуулдаг болсон. Манай улсад
НӨАТ-ын баримтын сугалааны тохирол зэрэг дээр нь тоо бичсэн бөмбөгнүүдийг гаргадаг машины тусламжтайгаар явуулдаг хэдий ч тэрхүү машиныг хэдэн сая төгрөг бүхий өндөр үнээр гаднаас худалдан авдаг. Сугалаанд оролцогчид ч тохирол үнэн шударга явагдахыг шаарддаг, мөн эргэлздэг. Иймээс энэхүү дипломын ажлаар 0-ээс 9 хүртэлх цифр бүхий бөмбөгнүүдийг гаргах, ямар дугаартай бөмбөг гарсан болохыг автоматаар харуулдаг байх Лотто тохирлын электрон машин хийхийг зорьсон. 10 ширхэг бөмбөгийг үлээх технологиор жигд холихын тулд бөмбөгнүүдийг агуулах савны хэмжээ, үлээх даралтыг тооцоолсон. Хольж буй бөмбөгнөөс зөвхөн нэг бөмбөг багтах хоолойгоор сорж гаргах бөгөөд хэд дугаартай бөмбөг гарсан болохыг дэлгэцэд мэдээлэх юм. Бөмбөгнүүдийг ялгах, танихын тулд бөмбөг тус бүрийн дотор ялгаатай RFID tag - ийг суурилуулсан. Сорох хоолойн төгсгөл хэсэгт байрлуулсан RFID уншигчаар tag- ийн дохиог тайлж түүнд харгалзах бөмбөгний дугаарыг дэлгэцэд харуулна. Ийнхүү RFID технологийг ашигласан нь машины техникийн шийдэл төдийгүй өртгийг бууруулж чадсан. Машины удирдлагад Ардуйно Уно хөгжүүлэлтийн хавтан ашигласан болно.