Гүйцэтгэгч | Мэргэнсанаа |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D523910 Электрон систем |
Тэнхим | ЭЛЕКТРОНИКИЙН САЛБАР |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Иргэншил | Монгол |
Хамгаалсан огноо | 2020 |
1
558
Хулгайч нь хүний эд хөрөнгө, үнэт эдлэлийг богино хугацаанд эрсдэлд оруулж, маш их хохирлыг бий болгодог. Гэвч, Монгол улсын хувьд хэрэглэгчийн бүрэн хэрэгцээг хангасан хамгаалалтын систем байхгүйгээс иргэд өмч хөрөнгөөрөө хохирсоор байна.
Энэхүү төслийн хүрээнд болзошгүй эрсдэлээс хамгаалах зориулалттай, ухаалаг, хамгаалалтын системийг зохион бүтээхийг зорьсон. Систем нь өрөөний таазанд байрлах ба лазер мэдрүүрийн лазерийн тусгал тасран хөдөлгөөн мэдэрсэн үед дулааны камер нь ажиллаж эхлэнэ. Дулааны камерийн дохионд боловсруулалт хийснээр хөдөлсөн объектийг хүн эсвэл бусад зүйл эсэхийг таних ба хэрэв "хүн" гэж танивал дохиолол дуугарахын зэрэгцээ хэрэглэгчийн гар утсанд мессэж илгээнэ. Системийн техникийн шийдэлд 32x24 нарийвчлалтай MLX90640 маркийн дулааны камер, GSM модуль, чимээ гаргах элемент зэргийг ашигласан. Ашигласан дулааны камерийн төрлөөс хамааран төслөөр бүтээсэн хамгаалалтын системийг бодит орчинд туршиж чадаагүй ч камерийн үзүүлэлтэнд тохируулан бүтээсэн загвар бүхий орчинд хэвийн ажиллаж байгаа болно.