Хачиртай талх түгээгч машины хөгжүүлэлт
Development of sandwich vending machine
Development of sandwich vending machine
Гүйцэтгэгч | Шаравдорж |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D523910 Электрон систем |
Тэнхим | ЭЛЕКТРОНИКИЙН САЛБАР |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Иргэншил | Монгол |
Хамгаалсан огноо | 2020 |
1
506
Өнөө үед техник технологи маш өндөр хурдтай хөгжиж ихэнх машин техник, төхөөрөмжүүд робот буюу автомат ажиллагаатай болж хүн өөрийн гараар хийх ажил багасаж байна.Ийм учир уг төгсөлтийн ажлаар хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хурдан шуурхай боловсруулж хэрэглэгчдэд түгээх, худалдагчийн ажиллагааг хөнгөвчлөх, худалдан авагч өөрөө өөртөө үйлчлэн цаг заваа хэмнэсэн ашиглахад хядбар, түргэн шуурхай, найдвартай ажиллагаатай хачиртай талх түгээгч машины анхны загварыг гаргаж хөгжүүлэхийг зорьсон. Худалдан авагч хэдэн ширхэг хачиртай талх авах эсэхээ захиалга өгөх товчлууруудаар зааж өгнө. Захиалгын мэдээлэл LCD дэлгэцэд харагдах ба эхлүүлэх товчийг дарснаар захиалгын дагуух халуун зайдас, талхыг автоматаар гаргаж өгнө. Зайдас болон талхыг хийх сав байх ба савнаас нэг нэгээр нь гаргахын тулд мотор ашиглан гарган авсан. Савнаас гаргаж ирсэн зайдас халаагуур дээр унах ба унасан зайдсыг урагш нь шилжүүлэн дараагийн халаагуур дээр тавих маягаар зайдсыг халаан гаргана. Зайдас шилжүүлэх механизмыг мотор ашиглан удирдсан. Төхөөрөмжийн удирдлагад Ардуйно мега хөгжүүлэлтийн хавтанг ашигласан.