| Гүйцэтгэгч | |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2014 |
1
46
Ой сайтай эсвэл муутай гэсэн ойлголт байх ѐсгүй. Хөгжүүлсэн болон хөгжүүлээгүй ой санамж гэдгээрээ л ялгаатай. Тиймээс хүн бүр ой санамжаа дээд зэргээр хөгжүүлэх боломжтой. Гэтэл өдөр тутам ой санамжтой холбоотой бэрхшээлүүд хүн бүрт тулгарч байна. Барьж байсан зүйлээ хаана орхисноо мартах, танилцсан хүнийхээ нэрийг дахин уулзах үедээ санахгүй байх, уншсан сэдвээ хэдхэн хоногийн дараа санах боломжгүй болох, цээжилсэн гадаад үгээ мартах гээд нэрлээд байвал олон бэрхшээл бий. Оюун ухааны суурийг ой санамж гэдэг. Тэгвэл энэ бэрхшээлийг давж туулан өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун явах боломж хүн бүрт бий. Үүний тулд хүн “Суралцахуйд Суралцах” ѐстой. Суралцах чадвар бол аливаа зүйлд бүтээлчээр, бие даан, үр дүнтэй арга барилаар хурдтай суралцах ур чадвар юм. Хамгийн гол нь бидний уураг тархи гэж юу болох, бүтэц үйл ажиллагаа, тархинд мэдээлэл хэрхэн тарханд, мэдээлэл хүлээж авах явцад хоѐр тархины оролцоо зэрэг маш олон асуултын хариултыг мэдэж байх хэрэгтэй. Тархины талаар хэдий чинээ их мэдээлэлтэй байх тусам энэ гайхалтай зүйлд итгэх итгэл төдийн чинээ нэмэгдэнэ. Түүнчлэн мэдээлэл хүлээж авахад уураг тархины ажиллах горимд тохирох аргыг мэдэх нь чухал. Эдгээр арга техникт суралцаж ой санамжаа хөгжүүлж байгаа хүмүүс ямар гайхалтай үр дүнд хүрч байгааг хийгдсэн туршилтууд бэлхнээ харуулж байна.