Гүйцэтгэгч | Аздэлгэр |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D061302 Програм хангамж |
Тэнхим | Компьютерийн ухаан |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Иргэншил | Монгол |
Хамгаалсан огноо | 2018 |
1
877
Манай улсын хувьд ард иргэдийн эрүүл мэндийг
хариуцан ажиллаж байгаа эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа түргэн шуурхай,
эмх цэгцтэй, хүртээмжтэй байх хэрэгтэй. Манай улсад гурван шатлалаар эрүүл мэн-
дийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг ба нэгдүгээр шатлалын эрүүл мэндийн
байгууллага болох өрхийн эрүүл мэндийн төв иргэдтэй хамгийн ойр харилцдаг бай-
гууллага юм. Эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулахын тулд хамгийн бага
нэгжээс нь эхлэн сайжруулах хэрэгтэй. Нийслэлийн хэмжээнд 250 шахам өрхийн эрүүл
мэндийн төв үйл ажиллагаагаа явуулж байгаагаас тал хүрэхгүй хувь нь цахим бүрт-
гэлийн програм ашиглаж байгаа ба хэрэглэж байгаа төвүүдийн зарим нь шаардлага
хангахгүй програм ашиглаж байгаа юм. Өрхийн эрүүл мэндийн төвөөр ихэвчлэн жи-
рэмсэн эмэгтэйчүүд болон нярай хүүхэд ахмад настан үзүүлдэг ба энэ хүмүүс эмчид
үзүүлэхийн тулд өрхийн эмнэлэг дээр олон цаг хүлээн зогсож өөрсдийн эрүүл мэндийн
асуудлыг бүр хүнд болгодог. Иймд цахим програм хэрэглэснээр дээрх асуудлыг ба-
гахан ч болов шийдэж болно. Цахим систем ашигласнаар иргэд үзлэгт хамрагдахдаа
өмнө цаг захиалж тухайн захиалсан өдөр цагтай үзүүлж өөрийн цаг хугацаа хэмнэн,
үзлэгийн түүх, хийлгэсэн эмчилгээ, хэрэглэсэн эмийн жагсаалтыг хянах ба өрхийн эмч
ажилчдын цагийг хэмнэж, өрхийн эрүүл мэндийн бүртгэлийн ажиллагааг эмх цэгцтэй
болгож дээд шатлалын эмнэлгүүдэд эмчилгээ үйлчилгээ хийлгэхэд амар хялбар болгож
өгөхийг зорьсон юм. Мөн энэхүү эмчийн талын вэб сайт нь өвчтөнүүдээ бүртгэж авах,
өвчтөнөөс ирсэн хяналтын мэдээллийг хянаад өвчтөнд илгээх, бүртгэлтэй өвчтөн рүү
зөвлөгөө илгээх гэх мэт өвчтөнд нэн чухал эрүүл мэндийн программ бүтээх юм.