Үйлдэл тодорхойлох хоёр урсгалт CNN – ийн оролтонд дайралт хийх
Adversarial Attack of Two-Stream Convoluational Neural Network for Action Recognition
Adversarial Attack of Two-Stream Convoluational Neural Network for Action Recognition
Гүйцэтгэгч | Билгүүн |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D061302 Програм хангамж |
Тэнхим | Компьютерийн ухаан |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Хамгаалсан огноо | 2018 |
1
611
Сүүлийн үеийн олон судалгаанууд нь ямар ч машин сургалтын загварын зөв таамаг-
лаж буй оролтонд үл мэдэх өөрчлөлт оруулснаар тус оролтонд тухайн загварыг буруу
үр дүн гаргадаг болгож болохыг харуулсаар байгаа билээ. Үүнийг олон улсын нэрши-
лээр Adversarial Attack гэдэг. Зураг, яриа гэх мэтийн олон загварууд дээр Adversarial
Attack – ийг хэрэгжүүлж байсан хэдий ч бичлэгнээс хүний үйлдэл тодорхойлох ямар
нэг загвар дээр одоогоор үүнийг хэрэгжүүлсэн судалгаа олохгүй байна. Иймд энэ судал-
гаагаар бичлэгнээс үйлдэл тодорхойлох хамгийн шалгарсан аргуудын нэг Two Stream
Convolutional Neural Network – ийн оролтонд Adversarial Attack – ийг хэрэгжүүлж түү-
ний үр дүнг гаргах нь энэ судалгааны зорилго болно. Oxford – ийн их сургуулийн ам-
жилттай судалгаануудын нэг болох Two Stream Convolutional Neural Network for Action
Recognition – ийг Өөрийн биеэр python, mathlab болон c++ хэлүүд дээр хэрэгжүүлэн
сургаж тус судалгааны ажилтай яг таг таарах accuracy - тай загварыг гаргаж авсан
билээ. Иймд энэ судалгааны ажилд тус загварыг хэрхэн гаргаж авах, бусад бичлэгнээс
хүний үйлдэл тодорхойлох моделийн харьцуулсан судалгаа болон CNN – ийн анхны
мэдэгдэхүүний талаар тус тус багтаах болно.