Дотоод талын үзэгдлийг танин ойлгох сургах арга ашиглах нь
Deep Reinforcement Learning for indoor scenes understanding
Deep Reinforcement Learning for indoor scenes understanding
Гүйцэтгэгч | Самбуу |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D061302 Програм хангамж |
Тэнхим | Компьютерийн ухаан |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Хамгаалсан огноо | 2018 |
1
519
Энэхүү төслийн хүрээнд орчин үеийн компьютерийн ухааны салбарт маш их яриг-
даж, хөгжүүлэгдэн, халуун сэдэв болж буй “Хиймэл оюун ухаан”, “Машин сургалт”-
ийн талаар дэлгэрэнгүй судалж, анхан шатны мэдэгдэхүүнийг авч болохоор найруу-
лан бичиж хүргэхийг зорьсон билээ.
Төслийн ажлийн хүрээнд интернетэд буй нийтийн хандалттай кодуудыг судлан, то-
моохон их дээд сургууль болон шинжлэх ухааны факултууд, салбарын томоохон ком-
паниудын нийтлэл дээр судалгаа хийн тодорхой түвшинд, төсөөлөхүйц хэмжээний үр
дүнг гарган ажилласан болно.
Компьютерийн ухааны салбар, бизнесийн байгууллагууд, их сургуулиуд бүгд тухайн
сэдэв нь асар их боломж, нэлээдгүй их давуу талыг өгч байгаад дуу нэгтэй санал нэг-
дэж хүн хүч бэлтгэх, хөрөнгө оруулах, салбарыг хөгжүүлэх ажлийг эрчимжүүлсээр
даруй хүн болгон хөгжүүлэх боломжтой түвшинд хүрч иржээ.
Энэ ажил нь “Хиймэл оюун ухаан”, “Машин сургалт”, “Гүний сургалт” зэрэг яг ямар
тооцоолол хийгдэж, ямар үр дүн гаргаж байгаа нь ойлгомжгүй тодорхойлолтод то-
дорхой хариулт өгөхөөр тооцоолж найруулан бичив. Мэдээж тухайн сэдэв нь асар
олон дэд бүлгүүд, асар олон дэвшүүлсэн санаа, ашиглаж буй томъёо болон алгорит-
мууд их тул орхигдуулсан болон хөндөөгүй сэдэв байж болох талтай. Нөгөөтэйгүүр
энэ сэдвээр хөгжүүлэлт хийх гэж байгаа, хийхээр төлөвлөж байгаа үе үеийн төгсөгч,
хөгжүүлэгчдийн хувьд Монгол хэл дээр авч болох анхны гарын авлага байж чадна
гэж үзэж байна.