Эмийн лавлах апп хөгжүүлэлт
Development of medicament reference application
Development of medicament reference application
Гүйцэтгэгч | Даваадорж |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D061302 Програм хангамж |
Тэнхим | Компьютерийн ухаан |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Хамгаалсан огноо | 2018 |
1
597
Хүн төрөлхтөний ажил хөдөлмөрийг хөнгөвчлөх ухаалаг шийдэл бүхий
шинэлэг технологиуд ар араасаа гарсаар л байна. Та бид гэртээ компьютер,
ухаалаг утастай интернетэд холбогдсон л бол кибер ертөнцөд амьдарсан ч
болж байна. Манай оронд хэдхэн жилийн өмнө интернет гэж юу байдгийг
мэддэггүй байсан бол өнөөдөр бараг хүн бүхэн интернет,ухаалаг гар утас
ашиглаж байна. Сэрүүн байх нийт хугацааны 90 хувьд гарын доор үргэлж
ойр, хамт байдаг мэдээллийн хэрэгсэл бол ухаалаг гар утас юм.
Аливаа өвчин эмгэгийг илааршуулах үндсэн араг нь эмийн эмчилгээ бө-
гөөд эмиин эмчилгээний үр нөлөө нь эмийг хэрхэн зөв зохистой хэрэглэснээс
ихээхэн хамаардаг.Эмийг хэрэг үйл явц эмч, эм олгогч (эм зүйч, эм найруу-
лагч)өвчтөн буюу хүн амын хоорондын нэгдсэн нэгдмэл үйл ажилгааны үр
дүн эм буруу хэрэглэж өвчтөн амь нас,эрүүл мэндээрээ хохирч болно.Учир нь
эмийн зүйлийг буруу хэрэглэх, зохих заалт, тунг гажуудуулаас эм нь эмчил-
гээний үр нөлөө үзүүлэхгүйгээр үл барам олон тооны сөрөг нөлөө үзүүлдэг.Эм
судлалын шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж анагаах ухааны практик
өндөр идэвхтэй,сөрөг нөлөө багатай олон шинэ эмийн зүйл нэмэгдэж байгаа
болон нөгөө талаар дэлхийн нийтээр ялангуяа манай оронд эмийн зөв зохис-
той хэрэглэх хурцаар тавигдаж байгаа өнөө үед эмийн талаархи мэдээлэл,
эм судлалын мэдлэг нэн хэрэгцээтэй зүйл болж байна.