Гүйцэтгэгч | Эрдэнэбаяр |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D061302 Програм хангамж |
Тэнхим | Компьютерийн ухаан |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Хамгаалсан огноо | 2018 |
1
608
Энэхүү төслийн хүрээнд багш бөгөөд багшлах сонирхолтой мэргэжилт-
нүүд болон суралцах хүсэлтэй хүн бүрийг хооронд нь холбож гүүр болон
ажиллах вэб сайт хийхийг зорьлоо.
Багш буюу багшлах сонирхолтой мэргэжилтэн, мэргэжлийн багш нар
өөрсдийн туршлага, мэдээлэл, ямар цагаар, хаана хичээллэх, хичээл заах
хэлбэр гэх мэт мэдээллүүдийг сайтад бүртгүүлж баталгаажуулсанаар тухайн
сайтын багш эрхийг авч, мэдээллийн санд мэдээлэл нь орох болно. Ингэс-
нээр энэ вэб сайтын хүрээнд тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй хүн бай-
гаад өөрийн юуг суралцах хүсэлтэй болон нөхцөл шаардлагуудыг вэб сайтаас
хайлт хийж өөрт тохирсон төлж чадахуйц төлбөртэй, очиж болохуйц анги
танхимд эсвэл цахимаар мөн хэзээ, ямар хугацаанд гэх мэт шаардлагуудыг
хангасан багш нараас сонголтоо хийж сурахыг хүссэн зүйлээ суралцаж эхлэх
зорилготой.
Энэ ажил нь энгийн нэг онлайн сургалтын эсвэл зөвхөн дотооддоо ашиг-
лах вэб сайт биш бөгөөд аль болох олон улсад нээлттэй, өргөн зах зээлийг
хамрахуйц зорилготой вэб сайт гэж үзэж байна.