| Гүйцэтгэгч | |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2014 |
1
39
Системийн зорилт
Гар утас нь хүн төрлөхтний амьдралд 1990-д оноос нэвтэрч тэр цагаас хойш хэдий богинохон хугацаа өнгөрсөн ч бидний өдөр дутмын амьдралын хэв маягт ихээхэн нөлөө үзүүлэгч техник технологийн дэвшилтэт хэрэгсэл болж хөгжижээ. Анхлан зөвхөн хүмүүсийг хооронд нь холбох төдий үүрэгтэй харилцаа холбооны хэрэгсэл төдий байсан гар утас нь өнөөдөр хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болоод зогсохгүй олон олон хэрэгцээт програм хангамж, тоглоом зэргийг төвөггүй ажиллуулдаг болоод байна. Дэлхийн хэмжээнд нийт гар утасны зах зээлийн 34 хувийг Android үйлдлийн системтэй ухаалаг гар утаснууд эзэлж байна. Монгол улсад 304 мянган Android үйлдлийн системтэй ухаалаг гар утас хэрэглэгчид байна гэдэг тоо баримт ч бий. Гэвч монголын уламжлалт түүх соѐлыг харуулсан тоглоом наадгай ухаалаг гар утсан дээр ихээхэн дутмаг байдаг билээ. Бидний бүтээхээр зорьж буй “Шагайн наадгай” ухаалаг гар утасны тоглоомыг хөгжүүлснээр үндэсний тоглоом найдгаагаа эдүгээ техник, технологийн хурдацтай хөгжиж буй эрин үед мартагдан замхарахаас сэргийлэхэд цаашлаад олон улсад өөрсдийн үндэсний соѐлоо түгээхэд оршино. Тиймээс бид програм хангамжийн төгсөлтийн ажлаараа дээрх тоглоомыг Android үйлдлийн системтэй гар утсанд зориулан хөгжүүлэхээр шийдлээ.