Веб газарзүйн мэдээллийн системийн хэрэглээ
Usage of web geographic information system
Usage of web geographic information system
Гүйцэтгэгч | Нэргүй |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D061302 Програм хангамж |
Тэнхим | Компьютерийн ухаан |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Хамгаалсан огноо | 2018 |
1
555
Энэхүү дипломын ажлын хүрээнд Esri компаниас гаргасан ArcGIS га-
зарзүйн мэдээллийн системын хэрэглээ, үйлчилгээ, API-г бусад ижил төс-
тэй системүүдтэй харьцуулан судалж түүний онцлогт тохирсон хэрэглэгчийн
жишээ веб програм хөгжүүлэхийг зорьсон болно. Газарзүйн мэдээллийн сис-
тем нь газарзүйн мэдээллийг боловсруулж хэрэглэгчид төрөл бүрийн аргаар
дүрслэн үзүүлдэг. Ингэснээр хэрэглэгч өөрт хэрэгцээтэй их хэмжээний мэ-
дээллийг багцлан хялбар байдлаар хүлээн авч ашиглах боломжтой. Дипло-
мын ажлын хэрэгжүүлэлтэндээ миний бие Arcgis service ашигласан бөгөөд
хорооны мэдээлэл харуулах вэб хийсэн. Програмын хөгжүүлэлтэнд Arcgis
server, ArcGIS Data Store, ArcMap, ArcGIS online зэргийг ашигласан болно.
Хэрэгжүүлэлтэнд Javascript api, node,js, Oracle, Rest api ашигласан бөгөөд
API нь орчин үеийн вэб технологийг хослуулсан бөгөөд өндөр гүйцэтгэл-
тэй аппликейшнууд үүсгэх, өгөгдлийг ухаалгаар дүрслэх боломжийг олгодог
хүчирхэг газарзүйн чадамжийг хослуулсан байдаг. Rest нь сервер болон ха-
рилцагч тал хооронд мэдээлэл дамжуулдаг технологи юм. ArcGIS серверийн
үйлчилгээнд холбогдохын тулд REST API ашигладаг. REST API нь ArcGIS
Server-ийн үйлчилгээг ашиглахад харьцангуй хялбар арга юм. ArcGIS REST
API ArcGIS давхаргын үндсэн төрлүүд ArcGIS Server-д байрлах үйлчилгээ-
гээр дэмжигддэг. Аливаа төхөөрөмж дээр ажилладаг вэб зураглал хийхэд зо-
риулсан интерактив програмуудыг бий болгодог. JavaScript-ийн ArcGIS API
нь вэбийн зураглал хийхэд тохиромжтой програмуудыг бий болгохын ашиг-
лагддаг.